spot_img
ЭхлэлНийгэмС.БЯМБАЦОГТ: БУЯНТ-УХАА НИСЭХ БУУДЛЫГ ЗӨВХӨН ЗОРИУЛАЛТААР НЬ АШИГЛАНА

С.БЯМБАЦОГТ: БУЯНТ-УХАА НИСЭХ БУУДЛЫГ ЗӨВХӨН ЗОРИУЛАЛТААР НЬ АШИГЛАНА

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт: Сүүлийн үед нийгмийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Буянт-Ухаа нисэх буудлын зориулалтыг өөрчилж, газрыг нь дуудлагаар зарах гэж байна гэсэн ташаа мэдээлэл гарч байгаад тайлбар хийе. Тийм зүйл огт байхгүй. Буянт-Ухаа нисэх буудлыг одоо ч, цаашид ч зөвхөн нисэх буудлын зориулалтаар нь ашиглана.

Засгийн газар орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэх асуудлаар концесс эзэмшигчидтэй хэлэлцээ хийхээр ажиллаж байна. Мөн НҮБ-ын хүмүүнлэгийн нислэгийн Зүүн Азийн ХАБ болгохоор зорьж байгааг хэлье. Буянт-Ухаа нисэх буудлын орчимд зөвхөн агаарын хөлгийн техникийн засвар үйлчилгээний зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар БХЯ, ХХЕГ, МИАТ, Хүннү Эйр, Sky Jet, Sky Charter Mongolia гэсэн газруудад улсын тусгай хэрэгцээний газрыг тодорхой нөхцөл зориулалтын дагуу ашиглуулах асуудал яригдаж байгаа болно.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
66 %
2kmh
0 %
Бям
-19 °
Нар
-16 °
Даваа
-16 °
Мяг
-16 °
Лха
-17 °
spot_img