spot_img
ЭхлэлонцлохЖ.Ганбаатар: Болж өгвөл дараалал үүсгэхгүй байхыг иргэдээсээ хүсч байна

Ж.Ганбаатар: Болж өгвөл дараалал үүсгэхгүй байхыг иргэдээсээ хүсч байна

Уул уурхай, хүнд үйлдвэр /УУХҮ/-ийн сайд Ж.Ганбаатар өнөөдөр /2023.12.11/ мэдээлэл хийлээ. Тэрбээр ” Сүүлийн нэг сар нийлүүлэлтээс шалтгаалж дизель болоод АИ-92 шатахуун дээр иргэд олон нийтэд хүндрэл үүсгэж байгаад хүлцэл өчье. Яагаад шатахуун тасалдсан талаар гурван тайлбар хэлье.

Нэгдүгээрт, ОХУ манай улсын гол ханган нийлүүлэгч. Тус улс дотооддоо өнөөдрийн байдлаар өвлийн түлш болоод авто бинзений хомсдолтой хэвээр байсаар байна. Энэ нөхцөл байдал манайд шууд болон шууд бусаар нөлөөлж байна.

Хоёрдугаарт, ОХУ экспортоо ихэвчлэн баруун тийшээ хийдэг байсан бол одоо голдуу БНХАУ, Энэтхэг гэх мэт зүүн өмнөд азийн улс орнууд руу төвлөрсөн. Зүүн Сибирь болоод алс Дорнодын хэсэгт төмөр замын бөөгнөрөл болоод байна. Үүнээс шалтгаалж манай нийлүүлэлтэнд манайх руу орж ирэх хугацаа өмнөх үеэс хоцролттой явж байна.

Гуравдугаарт, Монгол Улсын дотоод асуудал байна. Нэг талдаа сайн мэдээтэй. Экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. Энэ нь дизелийн хангамжинд шууд нөлөөлж байна. Бид жилд дунджаар 30 сая тонн нүүрс гаргадаг байсан бол өнөөдөр 65 сая тонн нүүрс экспортлосон байна. Оны эцэст энэ тоо магадгүй 70 сая тоннд хүрэх магадлалтай байна. Ес болон арван сартай харьцуулахад 12 дугаар сард илүү өндөр экспорт хийх магадлалтай байна. Энэ нь дизель түлшний хэрэглээ өссөн. Томоохон 5-6 уурхайн дизель түлшний хэрэглээ манай улсын нийт дизель түлшний 60 хувийг хэрэглэж байна. Монгол Улс ойролцоогоор 90-100 мянган тонн дизель түлш сардаа хэрэглэдэг. Гэтэл уул уурхайн салбарын томоохон уурхайнууд 50-60 мянган тонн дизель түлш хэрэглэж байна. Энэ нь шатахууны хэрэглээ өссөнийг илтгэж байна. 2022 оны нэгдүгээр сарын 01-нээс 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл дизель түлшний нийт импорт 987.875 тонн байв.

Гэтэл өнөөдрийн байдлаар буюу эхний арваннэгдүгээр сарын байдлаар дизель түлшний импорт ОХУ-аас 1.235.736 тонн импортлосон байна. Үүгээр юу хэлэхийг хүссэн бэ гэхээр ОХУ-аас импортлосон эсэхэд хариу өгч байна.

Мөн АИ-92 шатахууны хувьд 2022 нэгдүгээр сарын 1-нээс 2022 арванхоёрдугаар сарын 31-ний хооронд 626.395 тонныг импортлосон бол энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар 636.719 тонн АИ-92 импортлосон байна. Нийлүүлэлт хэвийн явагдаж байна. Харин Монгол Улсын дотоод хэрэглээ өндөр гарлаа. Бид хэрэглээгээ тооцож бэлтгэлээ хангасан. Харин есдүгээр сарын 21-нд гарсан ОХУ-ын хоригтой холбоотойгоор 21 хоног манайд огт шатахуун орж ирээгүйгээс шалтгаалаад нөөц бүрэн барагдсан. Энэ асуудлаас бид гарч чадахгүй байна.

Дизель түлшний тухайд ОХУ-аас Монголд нийлүүлдэг хэмжээгээрээ өгнө. Илүү нийлүүлж чадахгүй байна гэдгийг хэлж байна. Өөрөөр хэлбэл, нэмэгдсэн 30 хувийн хэрэглээг давж өгч чадахгүй байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ гэхээр БНХАУ-аас 31.500 тонн дизель түлш захиалсан.

Зарим иргэд намайг БНХАУ-аас гуйсан гэж шүүмжилсэн. Гуйхаас өөр арга байхгүй л байна.  Энэ түлшний эхний 5000 тонн нь өнөөдөр урдаас ирж байна. Дизель түлшний хувьд нөөцлөлт их байна. ШТС-уудаар бөөний үнээс хямд зарж байна. Бөөнөөр нь авч  цааш нь дамлаж зарах үзэгдэл байгаа учраас ямар нэгэн захиалгагүй, падангүйгээр дизель түлш Улаанбаатараас гаргахыг  өнөөдрөөс хориглож байна. Нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ.  Төр зохицуулалтаа хийнэ. Үүний үр дүнд харьцангуй тогтворжино гэж бодож байна. Бусад улс орнууд үүсч байгаа асуудлыг хамтаараа даван туулж байгаа. ОХУ-ын хориг ганцхан Монгол Улсад тавьсан хориг биш. Дэлхийн зах зээл дээр бинзен болоод дизель түлшний үнэ унаж байна. Шатахуун гол ханган нийлүүлэгч ОХУ арваннэгдүгээр сард ОХУ-аас дизель түлш 930 ам.доллар байсан. Арванхоёрдугаар сард 855 ам.доллароор манайд нийлүүлсэн. Харин БНХАУ-аас 1080 ам.доллараар авч байна. ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс нийт шатахууны 90 хувийг нийлүүлдэг. Тус үйлдвэрээс ачигдсан бүтээгдэхүүн 4-5 хоногийн дотор Монголд орж ирдэг. Харин бусад үйлдвэрээс ачигдаж байгаа дизель түлш 21, заримдаа сар болох тохиолдол ч бий. Тиймээс өнөөдрийн байдлаар Ангарскийн үйлдвэрээс 18 мянган тонн АИ-92 замдаа явж байна. Зарим нь ороод ирчихсэн байна. Зарим нь ОХУ-ын нутаг дэвсгэрт байна. Цаашид АИ-92 болон дизель түлш дээр үнэ өсөхгүй. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хомсдол далимдуулж үнэ өсгөх гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Үнэ нэмэгдэх биш харин ч буурч байгаа. АИ-92 705 ам.доллароор авах таван жилийн хатуу гэрээтэй. ААН-үүдийн алдагдал гурван жил байсан бол одоо харьцангуй буусан. Би сайд болоод энэ гэрээг байгуулж чадсан. Бас л нүүрээ улалзуулан байж, аж аху гарадладаг хүний хувьтд энэ гэрээг хийсэн. Жил жилээр нь сунгаад явдаг. Үнэ өсөх ямар ч шалтгаан байхгүй. Болж өгвөл дараалал үүсгэхгүй байхыг иргэдээсээ хүсч байна.

Бүх хүн банкаа дүүргэх нөөц Монгол Улсад алга. Ойрын үед энэ нөөц хангагдана. Улсад нэг ч ШТС байдаггүй. Улсад одоогоор нөөц гэж байхгүй. ААн-үүд л нөөцөлдөггүй. Онцгой байдлын журмаар нөөцөлж байгаа асуудал бий. Үүнийг манай яам мэдэхгүй.Үүнийг Шадар сайд мэдэж байгаа.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-5.9 ° C
-5.9 °
-5.9 °
49 %
0kmh
0 %
Баасан
-5 °
Бям
-2 °
Нар
-13 °
Даваа
-13 °
Мяг
-7 °
spot_img