spot_img
ЭхлэлНийгэм"Осол, гэмтэлд өртсөн иргэдийн 30-40 хувь нь архины шалтгаантай...

“Осол, гэмтэлд өртсөн иргэдийн 30-40 хувь нь архины шалтгаантай байна”

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-д хандаж, осол гэмтлийн тусламж үйлчилгээ авч буй иргэдийн 30-40 хувь нь архины шалтгаантай байгааг тус төвийн захирал Э.Галбадрах ярилаа.

Шинэ жилийн баярын уур амьсгал орсон энэ өдрүүдэд ГССҮТ-ийн ачаалал эрс нэмэгдэж байгаа тул олон нийтэд дараах зөвлөгөөг өгч байна.

ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах “Сүүлийн үеийн тоон мэдээллээс харахад гэмтлийн шалтгаант нас баралтын 53 хувь нь архины хордлого байна.

Мөн гэмтлээр үйлчлүүлж байгаа иргэдийн 30-40 хувь нь архины шалтгаантай осол гэмтэлд өртжээ. Тэр тусмаа шинэ жилийн баяр ойртож байгаатай холбоотойгоор ГССҮТ-ийн ачаалал нэмэгдэж байна.

Аливаа баяр ёслол, шинэ жилийг заавал архи, дарс ууж, согтуурч өнгөрүүлэх нь өрөөсгөл ойлголт. Шинэ жилийг илүү дурсамжтай, хөгжөөнтэй, шинэлэг байдлаар өнгөрөөх боломж бидэнд бий.

Та бүхэн эрүүл мэнд, амь насаа хамгаалж, шинэ жилээ тэмдэглэхдээ архинаас татгалзахыг зөвлөе. Шинэ жилийг архигүй тэмдэглэхийг уриалж байна” хэмээв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
few clouds
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
71 %
2kmh
20 %
Бям
-18 °
Нар
-16 °
Даваа
-16 °
Мяг
-16 °
Лха
-17 °
spot_img