spot_img
ЭхлэлХуульМонголын 131, гадаадын 400 иргэн хил гаальтай холбоотой зөрчлийн...

Монголын 131, гадаадын 400 иргэн хил гаальтай холбоотой зөрчлийн хэрэгт холбогдон шалгагджээ

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан.

Монгол Улсын хилийн боомтын хөдөлгөөн эрс нэмэгдэж, хил, гаальтай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн гаралт өсөх хандлагатай болсон байна.

Энэ онд 182 орны 1.2 сая гаруй зорчигч, 29 орны 9,000 орчим агаарын тээврийн хэрэгсэл “Чингис хаан” Олон улсын агаарын замын боомтоор үйлчлүүлсэн мэдээлэл бий.

Үүнээс гадаад улсын 400, Монгол Улсын 131 иргэн зөрчлийн хэрэгт, гадаад улсын болон Монгол Улсын тус бүр хоёр иргэн эрүүгийн хэрэгт холбогдон шалгагджээ.

Тиймээс Тээврийн прокурорын газраас “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд үйл ажиллагаа явуулж буй эрх бүхий байгууллагуудтай хамтран зорчигчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хүргэх ажлыг зохион байгууллаа.

Тодруулбал Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа, тэдгээрийг хилээр нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд хүлээлгэх хариуцлага зэрэг хилээр нэвтрэхэд анхаарах зүйлсийг монгол, англи хэлээр бэлтгэн, хүлээлгийн танхим, хил, гаалийн хяналтын бүс, онгоцны тасалбар дээр “QR” хэлбэрээр байршуулах арга хэмжээг авсныг Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
light snow
-9.9 ° C
-9.9 °
-9.9 °
67 %
4kmh
75 %
Нар
-10 °
Даваа
-13 °
Мяг
-13 °
Лха
-7 °
Пүр
-5 °
spot_img