spot_img
ЭхлэлНийтлэлХҮҮХДИЙН 100 МЯНГА БА БОДИТ АМЬДРАЛ

ХҮҮХДИЙН 100 МЯНГА БА БОДИТ АМЬДРАЛ

Харин “өндөр орлоготой” айл өрх буюу сарын 3.5 сая төгрөгөөс дээш орлоготой айлын хүүхдүүдийн “Хүүхдийн мөнгө”-ийг хасна. Энэ нь нийт хүүхдүүдийн 9 хувийг эзэлж байна.
Гаргалгаа дүгнэлт.
  1. Нийт 1 сая хүүхэд хүүхдийн 100 мянган төгрөгөө авах нь тэдэнд тийм мөнгө зарцуулж байна. Гэх мэдэгдэл нь ялгаварлах хандлага гаргаж байна гэсэн үг. Учир нь 3 сая иргэний нэг сая хүүхдэд 100 мянган төгрөг өгөхгүй л бол амьдрал нь сүйрчих гээд байна. Төсөвт дарамт учруулж байгаа дарамт нь нэг их наяд төгрөг ба үүнийг УИХ-ын даргаасаа эхлээд дүргүйцэх хандлагатай, “хавтгайрсан халамж” гэхчлэн нэрлэж үзэж байна. Гэвч яг өнөөдрийн бодит тооцоо судалгаагүй практикийн үнэн гэвэл 100 мянган төгрөгөөр 5 ам бүлтэй айл сарын хүнсний хэрэглээгээ ч хангаж чадахгүй. Харин бага зэрэг жийрэг халхавч л болж чаддаг. Төгрөгийн ханшийн хэт сулралаас өргөн хэрэглээний барааны үнэ гол зурам өндөр болсоор байгаа нь ийм байдалд хүргэсэн. Харин сарын цалин гэр бүлийн эхнэр нөхөр хоёрынх нийлээд хоёр сая төгрөг хүрч чадаж байвал дараагийн сар хүртэл өлөн зэлмэн ч хоосон хонохгүй хоёр идэхгүй болгоно гэсэн үг.
  2. Харин сарын 3.5 саяас дээш төгрөгийн орлоготой айлын хүүхдүүд гэж онцолсон нь үнэндээ тэдэнд зуун мянган төгрөг бол нэг удаагийн хоолны мөнгө гэсэн үг. Тиймээс шаардлага үгүй. Харин 3.5 гэх тоо бол хаанаас гаргаж ирсэн нь мэдэгдэхгүй худал тоо. Монголын нийгэмд 9-н хувь л эзэлж байгаа баячуудын хувьд өдрийн үндсэн хэрэглээ нь хэдэн арван сая төгрөгөөр хэмжигдэх, гадаад валютаар голдуу гүйлгээ хийдэг давхрага ч бий.
Харин нийт хүүхдүүдийн 91 хувийг эзэлж байгаа 1.1 сая хүүхэд бол ядуу гэж далдуур дорд үзсэн төр засаг үнэхээр халамж хүртээх энэрэнгүй бодлогоо үргэлжлүүлэх чин сэтгэлтэй л юм бол хүүхдийн мөнгийг 250 болгох хэрэгтэй. Тэгвэл ядаж сарын хүнсний хэрэглээнд дөнгөн данган хүрч мэдэх юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-0.9 ° C
-0.9 °
-0.9 °
40 %
3kmh
0 %
Бям
-1 °
Нар
-13 °
Даваа
-12 °
Мяг
-15 °
Лха
-7 °
spot_img