spot_img
ЭхлэлНийгэмRFID буюу автомашины цахим гэрчилгээг үргэлжлүүлэн үнэ төлбөргүй олгоно

RFID буюу автомашины цахим гэрчилгээг үргэлжлүүлэн үнэ төлбөргүй олгоно

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID-г жолоочдод олгож буй. Харин иргэдийн дунд “Он дуустал үнэгүй олгоно. Нэгдүгээр сарын 1-нээс төлбөртэй болно” гэсэн мэдээлэл тархсан.

Энэ талаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас тайлбар өглөө. Тодруулбал, “Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID tag-ийг 2024 оны нэгдүгээр сарын 1 хүртэл үнэ төлбөргүй нааж, үүнээс хойш хураамж авна” гэсэн ташаа мэдээлэл тархсан байна.

RFID цахим гэрчилгээгээр тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлнэ. Тухайлбал, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийн нэгтгэсэн мэдээллийн нэгдсэн сан үүсгэх юм.

Цахим гэрчилгээ нь иргэнээс авах төлбөр хураамжгүй олгогдож байгаа тул та бүхэн үзлэгийн төвүүдэд дараалал үүсгэхгүй үйлчлүүлээрэй” гэсэн юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
76 %
1kmh
40 %
Баасан
-19 °
Бям
-17 °
Нар
-17 °
Даваа
-16 °
Мяг
-19 °
spot_img