spot_img
ЭхлэлЭдийн засаг"Амар байна уу" үзэсгэлэн худалдааг хоёр дахь жилдээ зохион...

“Амар байна уу” үзэсгэлэн худалдааг хоёр дахь жилдээ зохион байгуулна

“Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас сар шинийн баярт зориулан “Амар байна уу – 2024” үзэсгэлэн худалдааг бүтэн сарын турш зохион байгуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой уг арга хэмжээг өнгөрсөн жил анх удаа зохиоход 1,000 гаруй жижиг дунд үйлдвэрлэгчид оролцож, нийт 48.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байв.

Тэгвэл энэ жил нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 10-н хүртэл Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд шинээр ашиглалтад орж буй 100 айл үйлчилгээний төвд болно.

Ташрамд дурдахад XVII жарны гурван хөх мэнгэтэй, “Хөх луу” жилийн шинийн нэгэн хоёрдугаар сарын 10-нд тохиож буй.

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
few clouds
19.1 ° C
19.1 °
19.1 °
26 %
5kmh
20 %
Пүр
16 °
Баасан
19 °
Бям
23 °
Нар
22 °
Даваа
26 °
spot_img