Засгийн газрын өнөөдөр /2024.01.03/-ийн хуралдаанаар зарим Элчин сайд, НҮБ-ын суурин төлөөлөгч нарыг томилжээ. Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлж, НҮБ-ын байнгын төлөөлөгчөөр томилсон байна.
Мөн Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирал С.Сүхболдыг Монгол Улсаас БНСУ-д суух бүрэн эрхт Элчин сайд, Гадаад харилцааны яамны Ёслолын газрын захирал Ц.Мөнх-Өлзийг Монгол Улсаас Швед улсад суух бүрэн эрхт Элчин сайдаар тус тус томилсон байна.
Н.Анхбаяр:
- 2000-2002 он УИХ-ын Тамгын газарт туслах ажилтан
- 2003-2004 он УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд референт
- 2007-2010 он Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газарт мэргэжилтэн, атташе
- 2010-2012 он Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газрын дэд захирал
- 2012-2014 он Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий Консул
- 2014 он Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга
- 2014-2016 он Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга
- 2016 он Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал
- 2016-2020 он Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал
- 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
С.Сүхболд нь:
- 1999 онд ГХЯ-ны ОУБГ-ын мэргэжилтэн
- 2000-2007 онд ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газарт атташе, гуравдугаар нарийн бичгийн дарга
- 2002-2004 онд Монгол Улс, БНХАУ-ын улсын хилийг 2 дахь удаагаа тогтоон шалгах Хамтарсан комиссын Монголын хэсгийн гишүүн
- 2007 онд НҮБ-ын ЕА-н 62 дугаар чуулганд оролцох Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд гишүүн
- 2007-2010 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ-т 2 дугаар нарийн бичгийн дарга
- 2010-2012 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дэд захирал
- 2012онд ГХЯ-ны Гэрээ, эрх зүйн газрын захирлын үүрэг гүйцэтгэгч
- 2012-2015 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал
- 2015-2020 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч
- 2020 онд ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын зөвлөх
- 2020 оны 12сарын 7-ноос ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал
Ц.Мөн-Өлзий нь:
- 2004 онд ГХЯ-ны Ёслолын хэлтэст мэргэжилтэн
- 2004-2006 онд ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газарт атташе
- 2006-2007 онд ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газарт атташе
- 2007-2010 онд Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Байнгын төлөөлөгчийн газарт атташе, гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга
- 2010-2012 онд ГХЯ-ны Төрийн дипломат ёслолын газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга
- 2012 онд ГХЯ-ны Олон нийттэй харилцах газрын дэд захирал
- 2012-2013 онд ГХЯ-ны Төрийн дипломат ёслолын газарт нэгдүгээр нарийн бичгийн дарга
- 2013-2016 онд Монгол Улсаас Канад улсад суугаа Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх
- 2016-2018 онд ГХЯ-ны Дипломат ёслолын газрын Захирал
- 2018-2021 онд Монгол Улсаас Канад улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөх
- 2021 оны 10 дугаар Дипломат ёслолын газрын захирал