Хяналт шалгалтыг улсын хэмжээнд нийт 12 удирдамж /СУЕБ-ын баталсан урьдчилан сэргийлэх 1, төлөвлөгөөт бус-1, аймгийн ХХААГ-ын даргын баталсан төлөвлөгөөт бус-10/ удирдамжийн хүрээнд нийт-668 /485 иргэн, 183 хуулийн этгээд/ газрыг хамруулан гүйцэтгэсэн.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын хүрээнд:
ХХААХҮЯ-ны СУЕБ-ын баталсан 08-00-02/03 дугаартай удирдамжийн дагуу нийт 642 /иргэн-481, аж ахуйн нэгж-161/ газрыг хамруулан хяналт шалгалтыг гүйцэтгэсэн.
- Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Мөсний баяр-2024 арга хэмжээг угтан Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгонд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.
- 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Нийслэл, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа зах, худалдааны төвүүдэд болон ил задгай худалдаа эрхэлж буй 157 аж ахуйн нэгж, 477 иргэн хяналт шалгалт хамрагдаад байна.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд:
Аймгийн ХХААГ-ын албаны даргын баталсан удирдамжийн дагуу нийт 26 /иргэн-4, аж ахуйн нэгж 22/ газрыг хамруулан гүйцэтгэсэн.
Илрүүлсэн зөрчил, шийдвэрлэлт
Шалгалтын явцад нийт 157 зөрчил дутагдал илрүүлж 95 (60.1%)-ийг арилгуулан ажилласан байна. Илрүүлсэн зөрчилд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар улсын (ахлах) байцаагчийн 51 заалт бүхий 5 албан шаардлага, 2 албан даалгавраар хугацаатай үүрэг даалгавар өгч, 275 заалт бүхий 89 зөвлөмжийг хүргүүлэн ажилласан.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 18 зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 5 зөрчилд зөрчлийн хэрэг нээж, 14 хуулийн этгээд, 9 хүнд нийт 19.1 сая төгрөгийн шийтгэл оногдуулж, барагдуулан ажилласан байна.