Оросын холбооны улсын Засгийн газар ирэх сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд шатахууны экспортод түр хугацаагаар хориг тавихаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл өчигдөр /2024.02.27/ гарсан. Энэ хязгаарлалт Монголд ч хамаарч магадгүй талаар иргэд хэлж байгаа юм. Тиймээс Ашигт малтмал газрын тосны газраас энэ мэдээллийн талаар тодрууллаа.
АМГТГ-аас өгч байгаа мэдээллээр, Оросын шатахууны экспортод тавьж байгаа хориг Монгол Улсад огт хамаарахгүй. Энэ талаар тус мэдээлэл нийтлэгдсэн сайтад ч дурдсан байна.
Монгол Улсад импортоор ирж байгаа шатахууны нөөцөд огт хязгаарлалт тавигдаагүй. Аж ахуй нэгжүүд ч орлогоо хэвийн олгож байгаа гэх мэдээлэл ирүүлсэн гэлээ.
ААН-ҮҮД ДОТООД ЗОХИЦУУЛАЛТААР ЗАРИМ ТОХИОЛДОЛД АИ-92 ХЯЗГААРЛАЖ БАЙНА
Ашигт малтмал газрын тосны газрын мэдээллээр 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд зөвхөн Сүхбаатар боомтоор ОХУ-аас 1193 вагонцистерн буюу 71.580 тонн АИ-92 автобензин импортлоод байгаа юм.