spot_img
ЭхлэлонцлохЖадо ринбүүчи багшийн айлдвараас:

Жадо ринбүүчи багшийн айлдвараас:

ЭЦЭГ ЭХ ГЭДЭГ БОЛ ҮР ХҮҮХДЭЭ ОЛСОН ЦАГААСАА ЭХЛЭЭД Л НАСАН ЭЦЭСЛЭХ ХҮРТЛЭЭ ТЭДНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЗҮТГЭСЭЭР БАЙДАГ. ҮНЭХЭЭР ТЭР ХҮМҮҮСИЙН АЧИЙГ ҮНЭЛЖ БАРШГҮЙ ЮМ …
Жадо ринбүүчи багшийн айлдвараас:
Хамаг амьтан бидний эх болж явсан тул бүгдээрээ ачтай юм. Яагаад гэвэл энэ насны эцэг эх ямар их ачтай байгаа билээ түүн шиг бүгдээрээ ачтай юм. Тиймээс хамгийн эхлээд энэ насны эцэг эхийнхээ ачийг санах хэрэгтэй.
Энэ насны эх гэдэг бол анх хэвлийд нь орсон цагаас эхлээд л асрах нигүүлсэнгүй сэтгэлээр, хайр халамжаараа биднийг тэтгэдэг. Би та нарт урьд нь ч бас ярьж байсан. Ер нь барууны хүмүүст ч би бас хэлдэг. Дээр үеийн эцэг эхээс одоо цагийн эцэг эх илүү их ачтай юм. Яагаад гэвэл дээр үед жирэмсэн болсон бол хүүхдээ гаргахаас өөр арга байхгүй байсан. Гэтэл өнөө цагт хэрвээ жирэмсэн болсоноо мэдээд, за би энэ хүүхдийг тээж төрүүлэхгүй ээ гээд шийдвэл тэр дороо эм уугаад ч юмуу, ямар нэгэн байдлаар түүнийг гаргачих боломж бүрдсэн байна. Орчин үед хүүхдээ тээхгүй байх боломж байсаар байтал үнэхээрийн шамдал хичээл гаргаад, зүтгээд, хайрлах сэтгэлийнхээ эрхээр тээж төрүүлнэ гэдэг бол дээр үеийн эхчүүдээс өнөөгийн эхчүүд үр хүүхэддээ илүү их ачтай гэж надад бодогддог. Бусад хүмүүс ч гэсэн тийм байна аа гэж хэлдэг.
Ийнхүү хүүхдээ хэвлийдээ олон сарын турш тээж өсгөөд, дараа нь төрсөн хойно ч гэсэн дахин дахин босч хөхүүлээд, хуурайлаад, шөнө унтах нойроо ч гэсэн хасах тэргүүтэн маш олон бэрхшээлийг туулж тэр хүүхдийг өсгөдөг. Тэгээд арай хийж өсөж том болсон хойно нь хүүхдээ мэдлэг боловсролтой сайн хүн болгохын тухайтад сургуульд явуулдаг. Сургуулийн төлбөр мөнгө зэргийг бүгдийг нь төлдөг. Өөрөө хэчнээн их зүтгэж, хөлс хүчээ шавхаж янз бүрийн аргаар хураасан хамаг мөнгөө бүгдийг нь үр хүүхдээ мэдлэг боловсролтой сайн хүн болгохын тухайтад зориулдаг. Тийнхүү хэчнээн мөнгө төгрөг гарздаж, зовж зүдэрч сургасан ч түүнийгээ үл тоон за миний хүүхэд одоо сургуулиа төгсөөд авлаа, мэргэжилтэй боллоо гээд хүүхдээ сургууль төгсгөхөд нь маш их ихээр баярладаг.
Тэрчлэн хүүхэд нь 20, 30 нас хүрээд ирэхийн үед хүүхдээ гэр бүл болгодог. Гэр бүл болоход нь за миний хүүхэд эхнэр авлаа, нөхөрт гарлаа, тиймээс орон байртай болгох хэрэгтэй, сайхан гэр оронтой болгох хэрэгтэй гээд ахиад л өөрийнхөө хурааж хуримтлуулсан зүйлээ талыг нь ч юмуу, гуравны нэгийг нь ч юмуу, бүхий л насаараа шамдаж хичээсэн зүйлээ хайр гамгүйгээр хүүхэддээ зориулаад хамаг юмыг нь бэлдээд өгчихдөг.
Тэгээд байж байтал ач зээнүүд нь гараад ирнэ. Тэгэхээр миний хүүгийн хүүхэд, миний охины хүүхэд гээд бас л өдөр болгон харж хандах, өөрийнхөө хүүхдээс ч илүү хайрлаж хамгаалах, эмээ өвөө болсон хойноо ч хүүхдүүдийнхээ хүүхдүүдийг харах тэргүүтэн тэдгээрийн төлөө л зүтгээд байдаг.
Сайн ажиглах юм бол анх хэвлийдээ олсон цагаас эхлээд л үхэхийг хүртлэх бүхий л насаа үр хүүхдийнхээ төлөө зориулчихсан байдаг юм. Бид үүнийг бодохгүй л байгаа болохоос биш, яг бодоод эргээд харах юм бол үнэхээр эх хүн гэдэг бол үр хүүхдээ олсон цагаасаа авхуулаад л үхэх хүртлээ зүтгэсээр байгаад нас эцэслэдэг. Ийнхүү эцэг эх гэдэг маш их ач тустай байна. Үнэхээр тэр хүмүүсийн ачийг үнэлж баршгүй байна. Тиймээс энэ насны эх ямар ачтай байна түүнтэй адилхан урд насны эхүүд ч мөн тийм ачтай байсан учраас хамаг амьтан бүгдээрээ ачтай юмаа.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
1.1 ° C
1.1 °
1.1 °
40 %
1kmh
0 %
Пүр
1 °
Баасан
-0 °
Бям
-2 °
Нар
-13 °
Даваа
-14 °
spot_img