spot_img
ЭхлэлУлс төрН.Учрал: Хаврын чуулганд Зөвшөөрөл, мэдэгдлийн хууль өргөн мэдүүлнэ

Н.Учрал: Хаврын чуулганд Зөвшөөрөл, мэдэгдлийн хууль өргөн мэдүүлнэ

Засгийн газрын хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Өнөөдрийн хурлаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Монгол Улсын хэмжээнд 6733 стандарт мөрдөгдөж байгаа ч иргэд, байгууллагууд тэр бүрийг төдийлөн мөрддөггүй. Мөн олон улс, бүс нутгийн хэмжээнд мөрдөгдөж буй стандартыг бид шууд авч хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Олон улсад болон бүс нутагт хэрэгжүүлж буй стандартуудыг мөрдөнө. Монгол Улсад мөрдөгдөж буй 2000 стандартаас 180 стандарт цаг үетэйгээ нийцэхгүй байсан учраас цуцалсан. Дүрэм журмын түгжрэлийг тайлж, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлнэ” гэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
broken clouds
-5.9 ° C
-5.9 °
-5.9 °
49 %
12kmh
75 %
Баасан
-5 °
Бям
3 °
Нар
10 °
Даваа
21 °
Мяг
20 °
spot_img