spot_img
ЭхлэлСурвалжлагаХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД ХЭЗЭЭ ТОМИЛОГДОХ ВЭ?

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД ХЭЗЭЭ ТОМИЛОГДОХ ВЭ?

 УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж ирэх оны улсын төсвийг хэлэлцэх нэн чухал үед төсвөөс хамгийн их татаастай ХНХЯ эзэнгүй хэвээр. Өмнөх сайд Д.Сарангэрэл үгний буруу сонголт хийж ард иргэдийг “УЛНЫ” гэж тодотгон ярьснаас үүдэн сайдын сэнтийгээс буусан. ХНХ-ын дараагийн сайд хэн байх вэ? гэдэг нь олны анхааралд байсаар байна. Намрын чуулганы нээлтийн үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан АН-тай хамтрахгүй МАН дангаараа хариуцлагаа үүрнэ гэж мэдэгдсэн нь АН-д сайдын суудал өгөхгүй нь нэгэнт тодорхой болов. Тэгвэл МАН-аас УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Баярсайхан нарын эмэгтэй гишүүдийн нэрс хүчтэй яригдаж байв. Гэвч эдгээр гишүүд сошиалаар явсан мэдээллийг үгүйсгэж тус тусдаа мэдэгдэл гаргаж сайд болохгүй гэж мэдэгдсэн.

Засгийн газраас ХНХ-ын сайд эмэгтэй хүн байх ёстой гэж үзсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Үнэхээр дээрх хоёр гишүүн сайдын сунгаанаас нэрээ татсан нь үнэн бол дараагийн хувилбар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг.

Улс төрчийнхөө хувьд ард иргэдийн дунд нэр хүнд муутай эрхэм гишүүн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэд хэдэн сайд нарыг солих үеэр түүний нэр яригдаж л байсан. Үе үехэн дуугарахдаа олны шүүмжлэлд өртдөг тэрээр сайд болох нь эргэлзээтэй.
Хэрвээ эрэгтэй хүн томилогдохоор тохироонд хүрвэл УИХ-ын гишүүн С.Чинзориг байж магадгүй. Өнгөрөгч 2017 онд тус яамыг толгойлж байсан түүний хувьд салбараа мэддэг, тухайн салбарыг удирдаад явахад асуудалгүй хүн гэж эрх баригчид үзэж байгаа бололтой. Ямартай ч сайдын нэр тодрох хуулийн хугацаа ч дөхөж байна. Тиймээс МАН дараагийн ХНХ-ын сайдаар хэнийг тавих бол гэдэг хүлээлт олон нийтийн дунд үүсээд байна.
Д.ЦЭГЦ

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-10.9 ° C
-10.9 °
-10.9 °
85 %
2kmh
0 %
Баасан
-0 °
Бям
-2 °
Нар
-13 °
Даваа
-13 °
Мяг
-7 °
spot_img