spot_img
ЭхлэлСурвалжлагаБагш нар аа, хүүхэд бөөстэй байвал ангид нь хэлэх...

Багш нар аа, хүүхэд бөөстэй байвал ангид нь хэлэх биш эцэг эхэд нь бичиж өгөөрэй

 Таван настай цэцэрлэгийн охины маань багш эцэг, эхчүүдэд хүүхдийнхээ толгойг шалгаарай “цэцэрлэгийн хүүхдүүдээс бөөс гараад байгаа шүү” гэж хэллээ. Охин орой энэ тухай ярингаа манай ангийн тэр хоёроос бөөс гарсан гэв. Арай ч багш нь ангийнхаа хүүхдүүдийн дунд тэрнээс бөөс гарсан гэж хэлээгүй байлгүй дээ. Хэлээгүй л байгаасай. Бөөс байж болно. Харин “энэ бөөстэй” гэж хэрхэвч хэлж болохгүй. Цэцэрлэгийн хүүхдүүд ч яахав тэгсхийгээд мартагнах байх. Сургуулийн насны хүүхдийн хувьд анги, хамт олны дунд “бөөстэй” гэж мэдэгдэх нь сэтгэл зүйн хувьд хэзээ ч хусаад арилахгүй хар толбо юм. Багш нь бөөстэй гэж хэлснээс болж багадаа сургуулиа хүртэл хаясан эмэгтэйн талаар “Өдрийн сонин”-д бас бичиж. Ер нь томчууд бид ч нэгнийхээ дунд бөөстэй гэж хэн л хэлүүлэхийг хүсэв гэж.

Учир нь монголчуудын хувьд бөөсний тухай ойлголт нь бохир заваанаас үүсдэг гэсэн хоёрхон үгээр хязгаарлагддаг. Тиймээс хувцас хунараа угаадаггүй, залхуу заваан хүн бөөстдөг гээд нийтээрээ ойлгочихсон. Гэтэл дэлхий хамгийн соёлтой гэгддэг Герман, Англид бөөс гэдэг шимэгч амьтан одоо ч байж л байна. Манайхаас ялгаатай нь сургууль, цэцэрлэгт хүүхдээс бөөс илэрвэл анги дунд нь зарлах биш “та хүүхдээ шалгаарай” гээд эцэг эхэд нь бичиг өгдөг байна. Эмийн сан, дэлгүүрүүдийн лангуун дээр бөөс арилгах шампунь, бүтээгдэхүүн байдаг. Тэд бөөсийг ичгэвтэр хэрэг гэж хүлээж авдаггүй.

Тиймээс манай багш нар ч гэсэн зөвхөн бөөс ч гэлтгүй ямар нэг асуудал гарвал олны өмнө хэлж хүүхэд, эцэг, эхийг эвгүй байдалд оруулахгүйгээр жижигхэн цаасан дээр бичээд өгчихөд л болох нь.

Ер нь бөөс гэдэг шимэгч амьтан нэг хүнээс нөгөөд шилжих байдлаар халддаг. Тиймээс бөөс байсан, байгаа, байх ч болно гэдгийг эмч Д.Оюунгэрэл хэлсэн байдаг. Монголд бөөсний судалгаа хийсэн хоёр ч эрдэмтэн байдаг аж. Бөөс гэдэг амьтан зөвхөн бохир заваанаас биш сэтгэл санаа тавгүй, стресст орсон, дархлаа суларсан, удаан хугацаагаар өвчтэй байх зэргээс хамаарч бөөс халддаг байна. Мэдээж хүний баян хоосон, цэвэрч, бохир зэргээс үл хамаарч бөөс халдана. Харин бохир заваан байх нь бөөс үржих нэг л шалтгаан болдог гэдгийг эмч хэлсэн байна. Харин сургуулийн орчинд хурдан тархдаг шалтгаан нь олон хүүхдийн бөөгнөрөл, чийгтэй орчин, хүүхэд гүйж харайхад хөлс их ялгарах зэрэг нь бөөс тархах, үржих таатай нөхцөл болдог аж. Тиймээс бөөс илэрсэн тохиолдолд анги танхим ч, ар гэрийнхэн ч ариун цэврийг сайн сахиж угааж, арчихад л болох нь тэр.

Д.СҮРЭН

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-5.9 ° C
-5.9 °
-5.9 °
49 %
0kmh
0 %
Баасан
-5 °
Бям
-2 °
Нар
-13 °
Даваа
-13 °
Мяг
-7 °
spot_img