spot_img
ЭхлэлШинэ мэдээ“Орхон” голын гүүрэн дээрээс хашлага даван машинтайгаа унасан иргэнийг...

“Орхон” голын гүүрэн дээрээс хашлага даван машинтайгаа унасан иргэнийг эрэн хайж байна

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн байна.

Энэ тухай дуудлага аравдугаар сарын 11-ний өдрийн 08:13 цагт Цагдаагийн байгууллагаас ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн өчигдөр буюу /2022.10.12/-ны өдрийн 08:00 цагаас 19:30 цаг хүртэл иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт 8 км-т 3 удаа, Шаамарын салаа гэдэг газар хүртэл, хойд зүгт 15 км-т Нарсан сүүл гэдэг газар хүртэл 4 удаагийн давтамжтайгаар, нийт 84 км-т явганаар болон завиар урсаж, мөн 5 метрийн гүнд 2 удаа шумбалт хийж зохион байгуулсан. Аравдугаар сарын 13-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
few clouds
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
71 %
2kmh
20 %
Бям
-18 °
Нар
-16 °
Даваа
-16 °
Мяг
-16 °
Лха
-17 °
spot_img