spot_img
ЭхлэлУлс төрМАН, АН гэсэн хоер баатартай эмгэнэлт жүжгийн золиос нь...

МАН, АН гэсэн хоер баатартай эмгэнэлт жүжгийн золиос нь ард түмэн

МАН, АН гэсэн гурван дүр өнөөдөр нийгэмд аль аль нь таагүй харагдах аж. Арай өөдтэй гэчих зүйл та гуравт лав алга шүү. Ил далд хуйвалдаан, попрол дунд чинь ард түмэн хохироод дууслаа. Гуравхан сая хүн уг нь ингэж амьдрах боломжгүй ч болгочихоод байгаа нь гайхамшиг гэж нэгэн бизнесмэн хэлсэн нь санагдав. Тиймээ асар уудам нутагтай, байгалийн баялаг ихтэй Монгол Улсын иргэд ядуу зүдүү байх учиргүйсэн. Гэтэл болгочихоод л байгаа улс төрчидтэй улс шүү.

Эдийн засгаа сэргээх, иргэдээ цар тахлаас хамгаалах үндсэн ажлаа хийнэ гэж ард түмэн МАН-д итгэж, 2020 оны сонгуулиар МАН-ын улаан тугийг мандуулсан юмсан. МАН-д эрх мэдэл дутаагүй, МАН-д мөнгө багадаагүй.

Тэдэнд бүх хууль хүчний байгууллага, тэдэнд УИХ-ын их хүч, тэдэнд төрийн бүх байгууллага, тэдэнд хүссэн хүнээ тагнаж чагнаж, комьютерийг нь хүртэл ухдаг тагнуулынхан, тэдэнд Монгол Улсын “мөнгөтэй авдар” байна. Арчаагүй попрол, улайрсан улс төрөө одоо зогсоочхооч!!! Ард түмэн чинь цар тахалд 100-100 аараа өртөж, ажилгүй орлогогүй айлуудын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Арчаагүй монголын улс төрийн жүжгээр бол амандаа хийх талхгүй айлд сонгуулиар арав хэдэн төгрөг атгуулна. Ингээд л мөнгөгүйн зовлонд унасан зарим нэг нь хөгжлийн хаалганы түлхүүрийг биш, хөрш орших дэлгүүрээс талх авах мөнгийг сонгоно. Ингээд гүйцээ. Монгол хөгжихгүй.

Ийм л дүр зургаар алхаж яваа хөөрхий монгол, монголчуудын гараар газраа сэндийчүүлж, хөгжилгүй хөгийн дүр зурагтайгаар 21 дугаар зуунд оршиж байхыг хэн санах билээ. Эцэг өвгөд улаан гар, урсах цусаараа бидэнд үлдээсэн энэ газар нутаг, байгалийн баялагийг сорон шимэгч хэдхэн эзэдтэй, тэд улс төрийн бодлогыг зурж, тэд УИХ-аар хэн сонгогдохыг шийддэг. АН, МАН, МАХН аль ч ялгаагүй жүжгийн хөгийн дүрүүд.

Одоо цаашдаа хэрхэхийг хүлээгээд суух уу эсвэл коммунист орон болох уу. Нэг намын тогтолцоотой, нэгдэлжсэн хөдөлгөөнөө өрнүүлж, хувийн өмчгүй, үг хэлэх хэвлэн нийтлэх эрхээ хянан тохиолдуулдаг тэр нийгэм рүү орцгоох уу даа. Уг нь энэ улсын сүүлчийн найдвар нь залуучууд байсан. Гэтэл тэднийг худалдан авах МАН-ын “А” төлөвлөгөөг ХНХ-ын сайд Ариунзаяа танилцуулсан. Аймшигтай тэнэг тайлбар хийсэн. “Бид залуучуудад боловсрол олгох гээгүй, 11.8 тэрбум төгрөгөөр залуучуудад итгэл үнэмшил олгоно” гэв. “Май шүү” Ариунзаяа сайдаа. Манай монголчууд эх орноо хайрлах сэтгэлийг 1 сая төгрөгөөр олохгүй л дээ. МАН 100 жилийн ойгоороо мангуурсан уу эсвэл зөнөсөн үү. Энэ хөгийн бодлогоо зогчоочих.

За МАН ийм юмсанж, харин 30 жилийн настай гудамжинд гунхаж яваа АН арчаагүй, анхилгүй гэдгээ харуулав. Дээрээ суудлаа олохгүй, доороо гүйдлээ олохгүй, ёстой монголын эмгэнэл гэлтэй. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг энэ нам бол ёстой нөгөө Ардчиллын сүүлчийн цайз нь байсан юм. Гэтэл АН нь арчаагүй болохоор МАН мандаж, эрх мэдэл хэт нэг талд төвлөрөн ерөөсөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо шиг зураг руу ороход хэдхэн алхам дутуу байна.

МАХН хэмээх эмгэнэлт жүжгийн дүрийг үхсэнд тооцсон ч болно. Ашиг хонжоо хайж, урваж шарвадагын томоохон жишээ бол МАХН. Хаана таатай дулаахан оромж байна тийшээ ороод шигдчихдэг нь хөөрхий. Тиймээс энэ удаа орсон оромжиндоо тайван нойрсоод монголын түүхээс арчигдчих.

Эцэст нь хэлэхэд, энэ хэдэн намын тоглоомон дунд ард түмэн хожоогүй. Энэ нь хүн амын тал хувь нь ядууралд өртсөн статистик тооноос харагдана. Улс төржилт, сонгуулийн шоунуудаа орхиод цар тахалтай тэмцэх, эдийн засгаа сэргээх ажлаа хийчих !!! МАН, МАХН, АН-ынхан. Ялангуяа МАН танд албан тушаал багадаагүй !!! МАН танд мөнгө санхүү дутаагүй шүү!!!

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
8.1 ° C
8.1 °
8.1 °
12 %
1kmh
0 %
Бям
10 °
Нар
9 °
Даваа
10 °
Мяг
5 °
Лха
5 °
spot_img