spot_img
ЭхлэлАнгилаагүйХүүхдийн мөнгөнд битгий шүлэнгэтээ ч Сангийн сайд аа...

Хүүхдийн мөнгөнд битгий шүлэнгэтээ ч Сангийн сайд аа…

Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хүүхдийн мөнгийг танах шалтгааныг хайсаар хоёр жилийн нүүрийг үзэж байна. Тэдний хамгийн сүүлд бодож олсон зүйл нь хүүхдийн мөнгөөр архи авахуулахгүй байх арга гэнэ. Гэхдээ яаж гэдгийг хэнч хэлээгүй. Боломжгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Тэдэнд зүгээр л хүүхдийн мөнгийг чадвал танах, эс бөгөөс тодорхой хувийг банкинд хадгалж хусах л сонирхол бий. Өмнө нь Сангийн сайд хүүхдийн мөнгөний тал хувийг банкинд хадгалах санаа гаргаж байсан. Энэ сайд төрөөс алдагдсан их хэмжээний мөнгийг олж ирэхийн оронд хүүхдийн мөнгийг хадгалах гээд байгаа нь анхаарал татна. Тэрээр аль банкинд, ямар хүүтэйгээр байрлуулж, хүүгий нь хэн зуслах тухай тайлбар хийгээгүй л байна. Эндээс харвал хүүхдийн мөнгө архинд явсанд эрх баригёид санаа зовоогүй. Харин энэ мөнгийг ямар нэгэн юманд ашиглах санаархал байна гэсэн хардлага төрүүлнэ. Учир нь энэ мөнгө төсвөөр баталгаажсан. Банкаар эргүүлж хүүг хусахад хүүхдүүд талбай дүүртэл жагсахгүй. Өнөөдөр НХХЯ хүүхдийн мөнгийг зөвхөн хүүхдэд зориулах санаачлага гаргаж байна. Эцэг эх нь хүүхдүүдээ яамдаас дутуу хайрладаг юм байх. Сонирхолтой нь зөвхөн дээрх яамдууд энэ мөнгийг сонирхоод зогсохгүй ТББ, судлаачид ч байдаг гэнэ. Ямар нэгэн юм яамдаас зуух санаатай тэд бас л хүүхдийн мөнгө архинд явдаг судалгаа гаргадаг аж. Гэхдээ тэд хүүхдийнхээ мөнгөөр архидаад, хүүхдээ хоолгүй хаясан нэг ч баримт гаргаагүй. Эндээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ мөнгийг дээрэмдээд Сангийн яам, Нийгмийн хамгааллын сайд нар нойргүйдээд байна уу гэсэн асуулт гарна. Бас энэ мөнгийг хэн авах, хэн эс авах, ээж аав нь хэрхэн, юунд зарцуулах та бүхний оролцох хэрэг биш. Учир нь энэ мөнгө та бүхэн халааснаасаа өгч байгаа хишиг биш. Энэ мөнгө Монголын ирээдүй болсон хүүхдүүд төрийн баялагаас хүртэж буй хумсын толио. Та бүхний унадаг машины тал дугуйны үнийг хэдэн зуун хүүхэд амсаж байгаа юм. Гэр хорооллын дэлгүүрийн нэгэн худалдагчийн ярьсанаар бол хүүхдийн мөнгө олгосон өдөр архины хэрэглээ бага зэрэг нэмэгддэг.нь үнэн. Ганц нэг гэр бүлээрээ архидахч үзэгдэл гарна. Гэхдээ өр төлөх, бусад барааны худалдан авалт эрс нэмэгдэнэ. Энэ худалдаанд архины борлуулалт таван хувьд ч хүрэхгүй. Харин нэгэн бармёны яриж буйгаар тэтгэвэр тавьсан өдөр залуучууд цөм авдаг. Дээр нь тэтгэврийнхэний дийлэнх олонхи нь зээлтэй бол хүүхдийн мөнгөний 30 хувь хадгаламж болж эдийн засагт асар их хувь нэмэр болж байна. Сангийн сайдын үзэж буйгаар хүүхдүүдийн арван хувь нь хүүхдийн 100-гаар дутахгүй. Гэхдээ хэн нэгэн эцэг эх эсвэл хүүхэд сайдад “Энэ мөнгө бидэнд хэрэггүй” гэж хэлсэн гэдэгт эргэлзэж байна. Хүүхдийн мөнгөнд шүлэнгэтсэн төрийн энэ үйлдлүүд ирээдүйг маань зуутай болон зуугүй давхаргад хуваана. Энэ тохиолдолд сайд нарын хүүхдүүд аль давхаргад хамрагдах бол. Зуутай хүүхдүүдэд хэрхэн хандах бол. Өчигдөр өөрсдийгөө улаан цэнхэрт хувааж эдийн засгийг сөнөөж байгаа томчууд өнөөдөр хүүхдүүдийг мөнгөтэй мөнгөгүйгээр хуваах гэж байна. Үнэн хэрэгтээ хүүхдийн болон тэтгэврийн мөнгө  өнгөрсөн, ирээдүйн өмнө хүлээсэн өнөөгийн төрийн үүрэг болохоос өнөөгийн хэдэн сайд нарын нохойд хаяж байгаа яс биш. Яагаад сайд нар бааранд зарцуулж байгаа тэтгэврийн мөнгө ярихгүй, банкинд хадгалагдаж байгаа хүүхдийн мөнгийг зохицуулах гээд байна. Яагаад хүүхдийн арван хувь нь өндөр орлоготой өрхөд хамрагдсан гээд хүүхдийн 100-г хасч байгаа юм бол хэдэн тэрбумын орлоготой компанийн захирлуудын эцэг эхийн тэтгэврийг тэглэж болохгүй гэж. Олон жилийн өмнө орон сууцны нохойд татвар ногдуулах сураг гармагц, маргааш нь 40 мянгатын хэдхэн хөгшин таягтайгаа талбай дээр гараад нам дарж билээ. Тухайн үёд хотын төвийн орон сууцанд гурван мянга хүрэхгүй л нохой байсан гэдэг. Гэтэл өнөөдөр саяар тоологдох хүүхдийн эдийн засгийн бяцхан эрх чөлөөнд эцэг эхчүүдийг эрээ цээргүй гутаан доромжилж төр халдах гэж байна. Монголыг их өрнөөс өнөөдөр хүүхдүүдэд оруулсан хөрөнгө оруулалт л салгана. Түүнээс Сангийн сайд биш. Тиймээс хүүхдийн мөнгөнөөс савраа тат. Сангийн сайд аа…

Х.Бат                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  .

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
4.1 ° C
4.1 °
4.1 °
45 %
2kmh
40 %
Нар
8 °
Даваа
9 °
Мяг
7 °
Лха
4 °
Пүр
15 °
spot_img