Засгийн газрын хувьсах зардлын дундаж норматив батлах тухай 91-р тогтоол баталсантай холбогдуулан БШУ-ны сайдын А/170 тоот тушаалаар
Багш нарын хувьд өөрт шаардлагатай материал, хэрэглэгдэхүүний жагсаалтаа гаргаж өгөх юм. Хувьсах зардлын хүрээнд цахим хэрэглээний зардлыг багш, удирдлагуудад олгож байгаа. Тодруулбал, багш нарт цахим хэрэглээний зардал болох сар бүрийн дата багцын санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн.
Хувьсах зардалд багтаж буй сургалтын үйл ажиллагааны зардлын зориулалтад:
-Багш нарын бичгийн хэрэгсэл
-Биет болон зурагт үзүүлэн
-Тараах материал хийх бэлдэц
-Цахим хэрэглэгдэхүүн
-Ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн хэрэглэгдэхүүн
-Хичээл болон лабораторийн жижиг багаж, хэрэгсэл багтаж байгаа юм.
Боловсрол Шинжлэх Ухааны яамнаас зарласан “багш нарт цахим хэрэглээний зардал болох сар бүрийн дата багц”-ын тендерт үүрэн телефоны Юнител ХХК шалгарсан байна. Харин Төрийн худалдан авах ажиллагааны цахим дэлгүүрийн систем (tender.gov.mn)-д тендерт шалгарсан компаниудын бүтээгдэхүүнийг “ цахим дэлгүүр”-т байршуулж худалдан авах ажиллагаа явагдах аж.
Харин эх сурвалжуудын бидэнд мэдээллэж байгаагаар Ерөнхий боловсролын сургуулиадын захиргаа, удирдлагууд датаныхаа зардлыг авахын тулд заавал Юнителийн дараа төлбөрт дугаар авахыг багш нарт тулган шаардах болжээ. Энэ тухай мөн “Монголын Багш Нарын Үйлдвэрчний Эвлэл” нэртэй фэйсбүүк группт ч санал сэтгэгдэл хөвөрч байна.
Тухайлбал:
Заавал хүн хоёр симтэй утастай байх ёстой юу, өөх ч байна уу ус ч байна уу юмыг хийж байгаа юм бол сэтгэл гаргаад хийгээч, шахаагаа багш нартаа хийсэн нэртэй шахаад байгаа яадаг яам бэ. Олигтой юм өгчихсөн аятай зарим нь бүр нэгнээ барьж идэх нээ. Сайдын гар хөлүүд та нар хагартлаа байж болно, ихэнх багш нар чинь ул руугаа шагайх дөхөөд байна.