БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнийн албан даалгаврын хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын суурьшлын бүс дагуу Дэлгэрмөрөн голын хамгаалалтын бүсэд байршилтай айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын нүхэн жорлонгийн судалгааг гаргав.
-Судалгаагаар нийт 76 нүхэн жорлон байсан ба усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэн ажиллав.
-Мөн хамгаалалтын бүсэд байршилтай 2 нүхэн жорлонг 11 дүгээр сарын 01-ний дотор буулгах албан даалгавар өгч, 7 нүхэн жорлонг буулгаж ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг иргэдийн хамт хамтран зохион байгууллаа.
-Иргэд, айл өрхүүдэд хөрс, ус бохирдуулагч нүхэн жорлонгийн хор уршиг болон байгальд ээлтэй эко 00 байгуулах талаар мэдээлэл хүргэж ажиллав.