spot_img
ЭхлэлШинэ мэдээБанкны ажилтан зээлдэгчээсээ 70 сая төгрөгийн ХАХУУЛЬ авчээ

Банкны ажилтан зээлдэгчээсээ 70 сая төгрөгийн ХАХУУЛЬ авчээ

Аажив нь банкнаас их хэмжээтэй зээл авах зорилгоор Банкны зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Онход албан тушаалын байдалтай нь холбогдуулан 70,000,000 төгрөг хахууль болгон өгчээ.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Ааживыг “өөрт давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн”, шүүгдэгч Онхыг “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс түүнд давуу байдал бий болгосон” гэм буруутай гэж үзэв.

Хэрэгт авагдсан баримтаар, Аажив, Онх нар анх зээл хэрхэн авах талаар уулзаж, холбогдох зөвлөгөөг нэг нь өгч, нөгөө нь авсан, улмаар их хэмжээний зээлийг шуурхай гаргуулах, мөн дансны битүүмж чөлөөлүүлэхэд шан харамж өгөх, авах болон хамаарах бусад асуудлаар харилцан ярилцаж тохиролцсон нь тогтоогдсон байна.

Банкны зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Онх нь тухайн тохиолдолд зээл олгох, данс битүүмжлэх эрх бүхий албан тушаалтан байгаагүй хэдий ч өөрийн албаны эрх нөлөө, нэр хүнд, танил талаа ашиглаж, Ааживаас түүнд хахууль өгөх бүрт Ааживын зээл авах, зээлийн дансны битүүмж чөлөөлүүлэх хүсэл зориг бодитой биелэгдэж байсан нь тогтоогдсон тул шүүгдэгч Онхыг өөртөө хууль бус ашиг орлого олох сэдэлт, зорилгоор хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс үзсэн байна.

Түүнчлэн, хахууль авах, хахууль өгөх уг гэмт хэрэг үйлдэгдэхэд тухайн этгээдүүдийн хувьд өөрсдөдөө давуу байдал бий болгох, ашиг олох сэдэлт зорилгын нэгдмэл ашиг сонирхолтой байсан болох нь тогтоогдсон тул Онхыг  “хахууль авахдаа бусдыг хясан боогдуулсан”, Аажив нь тийнхүү “хясан боогдуулалтад гарцаагүй автаж хахууль өгсөн” гэж үзэх үндэслэлгүй, шүүгдэгч Ааживыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэжээ. Иймд шүүгдэгч Аажив, Онх нарт хээл хахууль өгсөн, авснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-18.9 ° C
-18.9 °
-18.9 °
60 %
0kmh
0 %
Нар
-19 °
Даваа
-16 °
Мяг
-18 °
Лха
-16 °
Пүр
-23 °
spot_img