spot_img
ЭхлэлХуульТавантолгойн нүүрсний но-той 88 гэрээ илрүүлжээ

Тавантолгойн нүүрсний но-той 88 гэрээ илрүүлжээ

Монгол Улс валютын нөөцийн хомсдолд орж, ханш нь өссөөр байна. Энэ нь нүүрсний экспортоос валют орж ирэхгүй байгаатай холбоотой аж. Экспортоор гарч буй нүүрсний зөвхөн гурав орчим хувьд л валют орж ирж, үлдсэн 97 хувийнх нь өөр “сав” руу явдаг гэх мэдээлэл бий. Товчоор хэлэхэд, валютын нөөцийн хомсдол нь Тавантолгойн нүүрсний урьдчилж хийсэн гэрээтэй холбогдож буй юм байна.

Энэ нь холбогдох байгууллагуудын хяналт шалгалтаар тогтоогдож эхэлжээ. Одоогоор Тавантолгойн нүүрсний “но”-той 88 гэрээ илэрсэн байна. Энэ асуудалд хууль хяналтынхан анхаарал хандуулж, Засгийн газар ч үүнтэй холбоотой ажлын хэсэг байгуулжээ. Тэд дээр дурдсан доголдлыг зогсоож, валютын урсгалыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна. Тухайлбал, Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар энэ сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдааны дараа “…Бид бүгдээрээ валютын нөөцөд санаа зовж байгаа.

Статистикийн тоон мэдээг харахад экспортын тоо хэмжээ өндөр байдаг. Гэтэл яг түүнтэй нийцсэн хэмжээний валют орж ирж байна уу гэхээр үгүй байна. 1.8 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон мөртлөө 500-600 сая ам.доллар орж ирсэн байх жишээтэй. Тиймээс Монгол Улсаас экспортод гарч буй нүүрсний нөхцөл байдлыг ил тод болгож, цэгцлэх арга хэмжээг авах Засгийн газрын тогтоол гарлаа.

Түүгээр валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд нүүрсээ хилийн үнээр зардаг байх хэрэгтэй. Нүүрсээ уурхайн амнаас зарахгүй байх зохицуулалт хийж байгаа.  Бүх гэрээг цахимжуулж, гэрээний дагуу бүгдийг хилээр экспортолно. Уурхайд олборлогдсон нүүрс хилээр ачигдаад гарах бүх үйл ажиллагааг цахимжуулна. Ингэж чадвал уурхайн амнаас хил хүртэлх янз бүрийн зөрчлийг илрүүлэх бүрэн боломжтой. Хэчнээн сая тонн нүүрсийг ямар компани ямар гэрээгээр экспортолж буйг мэдэх боломж бүрдэж байгаа юм” гэсэн байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-10.9 ° C
-10.9 °
-10.9 °
57 %
8kmh
40 %
Нар
-11 °
Даваа
-12 °
Мяг
-6 °
Лха
-7 °
Пүр
-4 °
spot_img