Завхан аймагт цэргийн албанд татагдсан залуусыг тээвэрлэж авсан автомашин осолдсон хэрэг гарчээ.
Тодруулбал, Завхан аймгаас Баян-Өлгий аймаг дахь зэвсэгт хүчний тоот анги руу хөдөлсөн автомашинд гэмтэл гарч замын хажуу руу орсны улмаас хоёр цэрэг гэмтжээ.