spot_img
ЭхлэлГадаад мэдээЕвропын эрчим хүчний хямралаас Америк ашиг олж байна

Европын эрчим хүчний хямралаас Америк ашиг олж байна

“Европын эрчим хүчний хямралын гол ялагч бол АНУ-ын эдийн засаг” хэмээх гарчигтай мэдээллийг “Уолл стрит” сэтгүүл саяхан нийтэлсэн нь чухам бодит байдлын үнэн мөнийг харуулжээ. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.
Украины хямрал хурцадсанаас үүдэн АНУ-аас ОХУ-д тавьсан хориг арга хэмжээний Европын орнуудад үзүүлэх сөрөг нөлөө улам бүр тодорхой болж, эрчим хүчний хангамжийн хомсдол нь үйлдвэрлэлийн үнийг өсгөж, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа болон иргэдийн амьдралд хүндрэл учруулан, эдийн засгийг уналтад хүргэж байна.
Атлантын далайн нөгөө эрэгт орших АНУ харин үүнийг далимдуулан Европын орнуудад эрчим хүчээ өндөр үнээр зараад зогсохгүй Европын компаниудыг АНУ-д татан оруулж, эрчим хүчний хямрлаас аль болохоор их ашиг олохыг горилж байна. Иймэрхүү “холбоотон”-ы өмнө Европынхны сэтгэлийн түгшүүр, ханамжгүй байдал улам бүр нэмэгдсээр байна.
1 хүн ба гадаа нарын зураг байж магад
Украины хямрал хурцадсанаас хойш, Европын холбоо АНУ-тай хамтран ОХУ-ын эсрэг олон удаагийн хориг арга хэмжээ авсан ч үр дагавар нь Оросын эрчим хүчинд түшиглэдэг байсан Европын олон орныг гүн хямралд оруулаад байна. Европын эрчим хүч их шаарддаг аж үйлдвэрүүд сүүлийн өдрүүдэд ноцтой хямралд өртөж, компаниуд үйлдвэрлэлийн зардлын өсөлтөөс болж үйлдвэрлэлээ багасгах, зогсоохоос аргагүй байдалд хүрчээ.
Эрчим хүчний хямралын өмнө, Европын улс орнууд хэмнэлтийн горимд шилжиж, нэг талаар Оросоос бусад бүс нутгаас эрчим хүч оруулах импортоо нэмэгдүүлж, нөлөө талаар зардлын дарамтаас үүсэлтэй үйлдвэрлэлийн хүчин чадлыг өөрчилж байна. Харин энэ бүх арга хэмжээний үр ашгийг хүртэгч нь бүгд АНУ юм.
ус ба "L G" гэсэн бичвэр нарын зураг байж магад
Эрчим хүчний экспортын хувьд, санхүүгийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч Refinitiv-ийн мэдээлснээр, есдүгээр сард АНУ-аас гадагш чиглэсэн ачааны хөлөг онгоцонд 6.3 сая тонн шингэрүүлсэн байгалийн хий ачсаны бараг 70 хувийг Европ руу тээвэрлэсэн байна. Америкийн компаниудын Европ руу аялж буй шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэгч хөлөг онгоц бүрээс 100 сая ам долларын ашиг олох боломжтой. АНУ-ын эрчим хүчний тэргүүлэгч Эксон Мобил корпорацийн ашиг энэ оны хоёрдугаар улиралд 17.9 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.69 тэрбум ам.доллараас хол давж, түүхэн дээд амжилт тогтоосон хэмээн Европын хэвлэлүүдэд мэдээлжээ.
Өдгөө АНУ “Европын хямрал”-ыг “АНУ-ын хувьд боломж” болгон ашиглаж үүний дундаас үр шимийг нь хүртэж байгааг шинжээчид онцолж байна.
АНУ бол дэлхийн хамгийн том нефть, байгалийн хий олборлогч орон бөгөөд Европын зах зээлд Оростой өрсөлдөгчийн байр суурьтай. Орос-Европын “Хойд урсгал-2” байгалийн хийн төслийн эсрэг АНУ хориг арга хэмжээ авч байгаа нь холбоотнууддаа туслах биш, харин АНУ-ын өндөр үнэтэй байгалийн хийгээ зарах зорилготой гэж зарим улс төр судлаачид үзэж байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон аравдугаар сарын дундуур болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын дараа, АНУ-ын Европт борлуулж буй байгалийн хийн үнэ дотоодын зах зээлд борлуулах үнээс 3-4 дахин өндөр байна хэмээн гомдол мэдүүлж байсан юм.
Үүнээс гадна “Уолл Стрит”-ын дүн шинжилгээнд, ган, бордооны компаниуд үйлдвэрлэлээ АНУ руу шилжүүлж, АНУ-ын засгийн газрын бодлогыг өдөөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тэмдэглэжээ. “Нью-Йорк таймс”-ын нийтлэлд дурдсанаар, “Одоогийн нөхцөл байдалд, зөвхөн АНУ дахин үйлдвэржилт, эдийн засгийн сэргэлтийг эхлүүлж байна. Учир нь Европт ажлын байрны халаа сэлгээ дөнгөж эхэлж байна” гэж бичжээ. АНУ-ын үйлдвэрлэл сэргэж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа 20-р зууны 70-аад оны үе шиг үсрэнгүй хөгжиж байна.
Европын нөөц баялаг, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл АНУ руу урсаж байгаа нь эргээд Европыг түгшээж байна. “Европ их цар хүрээтэй аж үйлдвэржилтийг сааруулах эрсдэлтэй тулгарч байна” гэж Бельгийн Ерөнхий сайд Де Кройс сануулсан бол Францын Эдийн засаг, Сангийн сайд Ле Майр “илүү тэнцвэртэй” эдийн засгийн харилцаа тогтоохыг дэмжиж, АНУ-ын эдийн засгийн ноёрхлыг зэмлэн буруушаажээ.
Өнөөгийн нөхцөл байдал нь зарим компаниуд үйлдвэрлэлээ дахин Европ руу буцаан шилжүүлэх боломжгүй том үр дагаварт хүргэж болзошгүйг зарим эдийн засагчид болон салбарын зүтгэлтнүүд анхааруулж байна. Германы Байер компанийн ахлах захирал Маттиас Бернингер хэлэхдээ, “Аж ахуйн нэгжүүд шинэ газар хөрөнгө оруулалт хийхээр нэгэнт шийдсэн бол улсаас аж ахуйн нэгжүүдийг дахин эргүүлэн авчрахад хэцүү байх. Компаниудын шийдвэр нь хэдэн арван жилээр алсалж мэднэ” гэжээ.
Европын “Орчин үеийн дипломат ажиллагаа” сайт “АНУ Европыг хэрхэн сүйтгэж байна вэ” гарчигтай нийтлэлдээ Европ Америктай хамтран ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан нь харин Европыг уналтад хүргэсэн гэж бичсэн байна. Тус сайтын өөр нэг нийтлэлд АНУ-ыг “Эзэнт гүрний капитализм” гэж нэрлээд, АНУ “Бусад улс орнуудыг мөлжих замаар амьд үлдэж, хөгжин цэцэглэж байна” гэж тэмдэглэсэн бөгөөд “Европын жинхэнэ дайсан бол АНУ гэдгийг улам олон хүмүүс мэдрэх болж байна” гэж онцолжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-16.9 ° C
-16.9 °
-16.9 °
85 %
1kmh
0 %
Бям
-2 °
Нар
-12 °
Даваа
-12 °
Мяг
-8 °
Лха
-6 °
spot_img