Нүүрсний хулгай гарсаар байна. 2.3 тэрбум ам.доллар бол оффтэйк гэрээний хулгай. Түүнээс гадна тээврийн хулгай маш их асуудалтай байна.
Ирэх жилд 38 сая тонн нүүрс гаргана гэсэн. Орлогоо их тавьж зарлагаа нэмдэг аргаа хэрэглэж байна. Нүүрсний тээврийн хулгай улсын орлого бүрдүүлэлтэд томоохон тээр болж байна. Тээврийн хулгайд 7 их наяд төгрөг явж байгаа.
Үүгээр хүүхэд бүрт сар болгон 500 мянган төгрөг өгч хүрэхүйц мөнгө. Цагаанхаднаас ганц мод орох хүртэлх 29 км газарт энэ их мөнгө зарцуулагдаж байна. Ийм бага зайнд 120 сая төгрөгөөр тээвэр хийж байгаа. Энэ төлбөр бүхэн БНХАУ-ын талд хуваарилагддаг.
Боомтын хямрал бүхэн боомтын мафиас хамааралтай шүү.