spot_img
ЭхлэлШинэ мэдээЗУРХАЙ: НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ГУРВАН ХӨХ ШАРАГЧИН...

ЗУРХАЙ: НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САРЫН ГУРВАН ХӨХ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын 11 сарын 2, Буд гараг. Билгийн тооллын 9, Тооно одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 38 минутад мандан, 17 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагшаа мөрөө гаргавал зохистой. Модон хохимой өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-13.9 ° C
-13.9 °
-13.9 °
66 %
2kmh
0 %
Бям
-11 °
Нар
-3 °
Даваа
-0 °
Мяг
4 °
Лха
5 °
spot_img