Бүжгийн спортын ДАШТ өнгөрсөн аравдугаар сард болоход түүхэн дэх анхны медалиа хүртсэн “Moon dance” хамтлаг “Олимпын алдар” одон хүртлээ.
Тэд дээрх тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзахдаа тус хүндэт одонг гардуулав.
Уулзалтад МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар байлцлаа.
Мөн ДАШТ-д дөрөвдүгээр байр эзэлсэн “Star Dance” хамтлагийг Олимпын алтан медалиар, ХААИС-ийн дэргэдэх “Хатан туул” хамтлагийн багш дасгалжуулагч Г.Цолмонг мөн Олимпын алтан медалиар шагнасан юм.
“Moon Dance” хамтлагийн хувьд ДАШТ-д найман удаа оролцож, дөрвөн удаа финалдсан ч хараахан медаль авч чадахгүй байсан юм.