spot_img
ЭхлэлШинэ мэдээМалд мотоциклтэй яваад сураггүй болсон хөвгүүдийг хайж байна

Малд мотоциклтэй яваад сураггүй болсон хөвгүүдийг хайж байна

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын “Эгийн голын гүүр” орчим, аймгийн төвөөс зүүн зүгт 167 км, сумаас урд зүгт 2 км-т малчин С, П нар энэ сарын 2-ны өдрийн 15 цагт малаа хариулахаар мотоциклтой гараад сураггүй алга болсон байна.

Тодруулбал, Эрдэнэбулган сумын харьяат 15 настай эрэгтэй С, Тариалан сумын харьяат 15 настай эрэгтэй П нар хамт явжээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн хамтран эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-13.9 ° C
-13.9 °
-13.9 °
72 %
0kmh
40 %
Бям
-6 °
Нар
-3 °
Даваа
-1 °
Мяг
4 °
Лха
5 °
spot_img