spot_img
ЭхлэлАнгилаагүйНүүрс тээврийн жолооч П: Тийм том оврын хоёр машин...

Нүүрс тээврийн жолооч П: Тийм том оврын хоёр машин урд урдаасаа мөргөлдөхөд жолооч амьд гарна гэсэн баталгаа байхгүй

Өмнөговь аймагт аравдугаар сарын 30-ний өдөр ноцтой осол гарч, хоёр машины жолооч гал түймэрт өртөн нас барсан хэрэг гарсан. Тодруулбал, тус аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн Зайрмагт гэдэг газар хоёр автомашин шатаж байна гэсэн дуудлагыг тухайн өдрийн 20:58 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байдаг. Энэ талаар тухайн осол болохоос 2-3-хан минутын өмнөхөн тус замаар нүүрс тээвэр хийж явсан жолооч П-тэй ярилцлаа.

-Тухайн осол яг юунаас болсон юм бэ?

Цагаанхадаас урагш явах замд 33-дах км дээр Энержи ресурс компанийн давхар чиргүүлтэй ховоо машин эгнээ чиглүүлэгчгүй зогсчихсон байсан. Түүний хажуугаар нь би ямар эвгүй тавиа вэ гэж бодоод зөрөөд гарсан юм. Намайг гарснаас хойш 2-3-хан минутын дараа л бас нэг ачаатай чиргүүлтэй машин тэр машиныг давж гарах гэж байгаад ачаатай, ачаагүй хоёр машин хоорондоо мөргөлдсөн юм билээ. Миний араас ирэх ёстой байсан манай компанийн машинууд ирэхгүй удаад байсан юм. Тэгээд манайхан яасан юм бол гээд группээсээ асуусан чинь тийм аваар болчихсон байна гээд яг намайг гарсны дараа тэр харамсалтай хэрэг болсон байна лээ.

-Тухайн осол гараад хоёр жолооч шатсан гээд байгаа. Гал юуны улмаас гарсан юм бол?

-Гал яг юуны улмаас гарсныг сайн мэдэхгүй л байна. Тийм том оврын хоёр машин урд урдаасаа мөргөлдөхөд жолооч амьд гарна гэсэн баталгаа байхгүй л дээ. Тэр үед харанхуй болчихсон байсан. Нэгнийхээ гэрлийг хараагүй байж болох.

-Нэг нь тэгэхээр урсгал сөрж явсан гэсэн үг үү?

-Тэгж хэлж бас болохгүй л дээ. Замын хажууд зогсож байгаа машин чиргүүлээ замаас бүрэн буулгалгүй чиглүүлэгчгүй зогссоноос болж хоёр машин нэгнийгээ харахгүй нэгэн рүүгээ орчихсон юм болов уу л гэж бодсон.

-Хоёулаа ачаатай, чиргүүлтэй машин байсан юм уу?

-Хоёулаа чиргүүлтэй. Гэхдээ нэг нь ачаатай нүүрсний шалаанз. Нөгөө нь ачаагаа буулгачхаад Цагаанхадаас ирж явсан машин.

-Тухайн хоёр жолооч хэдэн насны хүмүүс байсан юм бол?

-40 гаруй насны хоёр эрэгтэй жолооч байсан.

-Нүүрс тээврийн замын нөхцөл байдал хэр вэ?

-Зам хэсэг хэсэг газраа их эвдрэлтэй. Түүнийг дандаа тойрч гардаг. Тэр үеэр машинууд нэгнийхээ өөдөөс орчих гээд их эвгүй.

-Ер нь осол аваар хэр гардаг вэ?

-Том багаасаа хамаараад байнга л гарч байдаг. Намайг хэд хоногтоо нэг явахад л нэг юм уу, хоёр осол гарчихсан л байдаг. Би чинь гурав хоногтоо нэг явж байгаа. Замын хажуу руу орох эсвэл машинтай шүргэлцэх, мөргөлдөх тиймэрхүү ослууд гарчихсан л байдаг. Эвгүй эвгүй ослууд ер нь гарна.

-Жолооч нарын хооронд групп байдаг байх. Тэр групптээ энэ ослыг үзэж харсан хүмүүс юу гэж бичилцэж, ярилцаж байна вэ?

-Харин тэр зам хааж тавьсан машины буруу л гэж ярьцгааж байна. Том машиныг жижиг суудлын тэрэг шиг шууд торомз гишгээд зогсооно гэж байхгүй. Маш их хүч зарцуулж яваа ачаатай тэр том тэрэг чинь шууд зогсох ч үгүй. Нүүрс тээвэр хийж байгаа жолоочдод амьд явах баталгаа алга байна шүү дээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
4.1 ° C
4.1 °
4.1 °
20 %
3kmh
40 %
Даваа
6 °
Мяг
8 °
Лха
2 °
Пүр
12 °
Баасан
7 °
spot_img