spot_img

ИКЭБАНА

Икэбана нь Японд 1300 гаруй жилийн өмнө ургамлын иш, навч, цэцэг зэрэгт ваар болон чулуугаар суурь хийж өнгө үзэмж, хэлбэр дүрсийг харгалзан чимэглэлийн байдлаар ашиглаж эхэлснээр өнөө үед цэцгийн урлаг болон хөгжсөн.

Японы икэбана нь цайны ёслол, хүж барих ёслолтой зэрэгцэн орших гурван урлалын нэг юм. Энэхүү урлаг нь цагийн явцад хувьсан өөрчлөгдсөөр хэд хэдэн чиглэл урсгалд хуваагдсан.

 

Икэбана хийж буй бүсгүй

Икенобо-цөөрмийн дэргэдэх санваартны байр гэсэн утгатай, энэ урлалын анхны  сургуулийг 7-р зууны эхээр Японоос Хятадад суух элч Оно но Имоко үүсгэн байгуулсан. Икенобо урсгалыг шин-албан ёсны, гуо-хагас албан ёсны, со – энгийн гэж хуваадаг.

 

 

Рикка икэбана

Рикка-зогсож буй цэцэг, энэ урсгал нь анхны сургууль Оно но Имокогийн үеэс үүссэн хэдий ч 200 гаран жилийн дараагаас илүү хөгжиж эхэлсэн гэж ү

здэг. Икенобо сургуулийн багш Сэнкэй-ийн нөлөөгөөр тусдаа салбар болсон.

 

Морибиана икэбана   

Охара сургуулийг 20-р зууны эхээр Охара Уншин үүсгэн байгуулсан. Намхан хавтгай таваг шиг хэлбэртэй вааран цэцгэн чимэглэлийг хийдэг. Японы цэцгийн урлагийн сургууль бөгөөд гүехэн, аяга шиг вааран цэцгэн чимэглэлийн “морибана” хэв маягийг нэвтрүүлсэн.

  

 

Зэнь-эй икэбана

Согецү сургууль, 20-р зууны Японы цэцгийн урлагийн сургууль бөгөөд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эрхэмлэдэг зэнь-эй авангард икебана хэв маягийг нэвтрүүлсэн. 1927 онд Тешигахара Софүгийн үүсгэн байгуулсан тус сургууль. Зэнь-эй икэбана -авангард цэцгэн чимэглэл нь Японы цэцгийн урлагт үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг сонгодог дүрмээс дээгүүр тавьдаг орчин үеийн хэв маяг юм.

Мэдээ бэлтгэсэн: Х.Солонго

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
broken clouds
-22.9 ° C
-22.9 °
-22.9 °
84 %
1kmh
55 %
Пүр
-10 °
Баасан
-12 °
Бям
-10 °
Нар
-9 °
Даваа
-9 °
spot_img