spot_img
ЭхлэлВидео мэдээМонгол улсын хоёр иргэн тутмын нэг нь ядуурч, хөргөгч...

Монгол улсын хоёр иргэн тутмын нэг нь ядуурч, хөргөгч нь хоосорч байхад эрх баригчид алдагдалтай ТӨСВИЙГ хүч түрэн баталлаа

Бид улсаараа дампуурах нөхцөл байдал ойрхон болоод байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2023 оны төсвийг батлах санал хураалтад оролцохгүйгээ мэдэгдэн хурлыг орхин гарлаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: – Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байсан бол өнөөдөр хоёр хүн тутмын нэг нь ядуу болсон. Монгол Улс 2023 онд дампуурах эрсдэлтэй байхад ийм өндөр алдагдалтай төсөв баталж байгааг сөрөг бүчний гишүүд эсэрцгүүцэж байна. Мөн эрх баригчдын төсөв санхүүгийн хүрээнд баримталж байгаа бодлого ч буруу байсаар байна. Төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчлөөд батлаад явж байна. Ардчилсан намын бүлгээс удаа дараа акцууд гаргаж, сануулсаар ирсэн. Хэт өөдрөг төсөөлөлтэй төсвийг батлах гэж байна. Улсын төсвийн алдагдал өндөр байх тусам иргэд цаашлаад бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд мөнгө очихгүй. Алдагдал гэдэг чинь өр, зээлээр санхүүждэг зүйл. Энэ удаагийн төсвийг дэмжих боломжгүй. Мэдээж олонхи хуулиа батлаад явна. Эрх баригчид зурагтаар ард түмний амьдрал сайхан байгаа, “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжиж, улсаараа удахгүй сайхан болно гэж ярьдаг. Харин хоосон хөргөгч бол ард иргэдийн бодит байдал. Ажилгүйдэл нэмэгдсэн, орлого хомстсон, зардал өссөн. Энэ бодлогоо зогсоож, өөрчлөхийг АН-ын бүлэг шаардаж байна гэв.
3 хүн, зогсож буй хүмүүс ба сууж буй хүмүүс нарын зураг байж магад
Зургийн тодорхойлолт алга байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: – АН-ын бүлгийн зүгээс төсвөө алдагдалгүй батлахыг шаардаж байгаа. Учир нь ингээд алдагдалтай баталчихвал ирэх онд гадаад өр төлөх боломжгүй болно. Инфляц, үнийн өсөлт өндөр болно. Төгрөгийн ханш суларна. Үүнийгээ дагаад бизнесүүд хумигдаж, татвар хураамж ч мөн багасгах нь. Төсвийн орлогоо хэтэрхий өөдрөгөөр төсөөлчихлөө. Ирэх жил 36 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн. Гэтэл өчигдөр, уржигдраас хил хаагдаж, экспорт багасаад эхэллээ. Энэ мэт эрсдэлээ тоох хэрэгтэй.
дотор нарын зураг байж магад
"иргэдийн амьдрал цаас боллоо унийн еселт галзуурлаа! 2023 монгол Ðc дампуурахн монгол улсын иргэн сая эртэй данхайж Tep лам байна. долларын ханш галзуурлаа! нарт хелжсен авлигаар дарга иргэдийн ходоод байна! ууртай ард тумэн байна! хоосон иргэд байсаар дарамтанд татварын байна! тесв улам данхайлаа эрх умигдаж челее xy байна. бензин суга шатахууны унэ ослое хунсний талон хоргогч xOOCOH байна зээлийн XYY эслео хэд дахин боллоо ядуурдаг хэрэглээний барааны гэнгэрт хадлаа" гэсэн бичвэр нарын зураг байж магад
Нийт 35 төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардал 480 тэрбум, томилолт, үйлчилгээний зардал 132 тэрбум, 2,7 тэрбумын хөрөнгө оруулалт гээд урсгал зардал 15 их наядаар хэмжигдэж түүхэнд байгаагүй их зардал гэдгийг сөрөг хүчний гишүүд онцоллоо.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
broken clouds
-30.9 ° C
-30.9 °
-30.9 °
69 %
1kmh
73 %
Пүр
-23 °
Баасан
-15 °
Бям
-17 °
Нар
-17 °
Даваа
-16 °
spot_img