spot_img
ЭхлэлГадаад мэдээЯпоны мөнгөн тэмдэгтийн ханш сэргэв

Японы мөнгөн тэмдэгтийн ханш сэргэв

Өнгөрсөн амралтын өдөр Японы мөнгөн тэмдэгт иений америк доллартой харьцах ханш өссөн үзүүлэлт гарсан байна. Тухайлбал, өнөөдөр нэг америк доллартой харьцах иений ханш 139 иен орчим байгааг Эн-ЭйчКэй уламжилжээ.

Японы мөнгөн тэмдэгт хэдэн арван жилийн турш байгаагүй түүхэн доод хэмжээндээ хүрч 1 доллартой тэнцэх ханш 150 иен болоод байсан. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ханшийн томоохон өөрчлөлт гарч, иений нэг америк доллартой харьцах ханш 138-д хүрсэн байна. Үүнд АНУ-ын пүрэв гарагт гаргасан инфляцын мэдээлэл нөлөөлсөн гэж Эн-ЭйчКэй мэдээлжээ. Үүнээс гадна тус улсын хувьд өнгөрсөн 10-р сард хэрэглээний үнийн индекс нь хүлээгдэж байснаасаа бага өсөлттэй гарсан юм байна. Инфляц буурах төлөвтэй байгаа тул Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ чангаруулах хурдаа удаашруулж магадгүй гэсэн таамаглал нэмэгджээ.

Гэвч иений ханш цаашид өсөх эсэх талаар мэргэжилтнүүд санал зөрөлдсөөр байгаа юм. Тодруулбал, Sony Financial Group-ийн шинжээч Огава Маки хэлэхдээ, “АНУ-ын инфляц цаашид хараахан буурах төлөвгүй байна гэж үзэж байгаагаас гадна, иений ханш хэт өссөн байгааг онцолжээ. Долларын иентэй харьцах ханшийн өсөлт дунд болон урт хугацаанд дээд цэгтээ хүрч магадгүй” гэдгийг мөн дурдсан байна. Тэрээр нэмж хэлэхдээ, доллартой харьцах иений ханш зөвхөн сүүлд гарсан хэрэглээний үнийн индексийн үзүүлэлт дээр үндэслэн буурна гэж хэлэхэд эрт байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Morgan Stanley MUFG Securities-ийн Сугисаки Коичи-гийн хэлснээр, иений ханш ирэх жил өсөх магадлал өндөр байгаа бөгөөд зах зээлийн арилжаачид АНУ-ын ханшийн өсөлт удааширч, эсвэл бүр зогсоно гэж таамаглаж байгаа юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-0.9 ° C
-0.9 °
-0.9 °
40 %
3kmh
0 %
Бям
-1 °
Нар
-13 °
Даваа
-12 °
Мяг
-15 °
Лха
-7 °
spot_img