spot_img
ЭхлэлШинэ мэдээД.СУМЪЯАБАЗАР: Дугуй цагаан орчмын тохижилт, засварын ажил 90 хувьтай...

Д.СУМЪЯАБАЗАР: Дугуй цагаан орчмын тохижилт, засварын ажил 90 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд чиглэсэн бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудын талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

   Тэрбээр “2022 онд Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа. Дугуй цагааны тогжилт үйлчилгээ хуулийн дагуу эхэлсэн. Дугуй цагаан орчмын тохижилт, засварын ажил 90 хувьтай үргэлжилж байна. Арваннэгдүгээр сарын 15-нд буюу өвлийн амралтаас өмнө Дугуй цагаан орчмын тохижилт дуусна. Одоогоор уг ажлын явц 90 хувь, Туул голын эрэг дагуух тохижилт 80 хувьтай байна. Бага тэнгэр орчимд 3.8 га орчимд ногоон байгууламжийг анхаарч ажиллаж байгаа. Богд хааны ордон музейн гадна талбайн тохижилтыг хийж байгаа. Дүүрэг тус бүрд ногоон байгууламж хийх чиглэлтэй ажиллаж байна. Хотын даргын хувьд хэд хэдэн ажлыг хийсний дотор самбаруудыг буулгалаа. Мөн хашаа хайлс, гараашнуудыг буулгах, явган замыг өргөтгөх, дугуйн замыг байгуулах ажлыг бид нэн тэргүүний зорилго болгон ажилласан. Энэ ажлыг ирэх жилүүдэд ч хийж хэрэгжүүлнэ

     Миний төсөөллөөр бол New York хотын Central park шиг тохижилт үйлчилгээг хийж, иргэд чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг бий болгохоор хотын удирдлагууд зорьсон. Үүний үндсэн дээр санамж бичиг байгууллаа.

Энэ хүнд хэцүү цаг үед төрийн байгууллага хувийн хэвшлийн тусламжаар энэ бүтээн байгуулалтыг хийхээр боллоо. Хүүхдийн парк бол 1966 онд байгуулагдсанаасаа хойш хүн бүрийн сэтгэлд үлдсэн чухал газар. Хүүхдийн паркт олон давхар офисын барилга барилгүй хамгаалж ирсэн хувийн хэвшилд баярлалаа гэж хэлмээр байна” гэлээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-19.9 ° C
-19.9 °
-19.9 °
71 %
1kmh
40 %
Баасан
-15 °
Бям
-16 °
Нар
-17 °
Даваа
-15 °
Мяг
-18 °
spot_img