Авлигатай тэмцэх газар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн мухар төмөр замаас төрсөн Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргалыг шалгаж эхэлсэн гэдгээ зарлав. Гадаадад гараад 1 сар гаруй болж байгаа “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүй хөрөнгөжсөн, Богд хан төмөр замын гэрээ хэлцэлтэй холбогдуулан шалгаж байгаа аж. Н.Удаанжаргал нь “Тавантолгой төмөр зам”-ыг удирдах хугацаандаа “Бодь интернэйшл” компанийн гүйцэтгэгчээр ажилласан Тавантолгой-Гашуунсухайтын 230 гаруй км төмөр замыг Хятадын төмөр замтай бүрэн холбож чадаагүй. Мөн өнгөрсөн 2021 оны наймдугаар сард шавыг нь тавьсан Богд хан төмөр замын төслийн хэрэгжүүлэгчийг шалгаруулах явцдаа авлига авсан гэдгийг Авлигатай тэмцэх газар урьдчилсан байдлаар тогтоожээ. Авлигатай тэмцэх газар өчигдөр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төмөр зам, нүүрснийхэнтэй холбоотой гэх 33 обьектод үзлэг нэгжлэг хийсэн. Гүйцэтгэх ажиллагааны үеэр 25 албан тушаалтныг байцааж, 4 хүнийг дайчлан баривчилсан байна. Үүнтэй холбогдуулан “Бодь интернэйшл”-ийн санхүүгийн гүйлгээ явагддаг, охин компани “Голомт банк”-ийг ч шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээлэв. Учир нь Н.Удаанжаргалын хэрэгт асар их мөнгөн дүн яригдаж байгаа бөгөөд нүүрсээр төлбөрөө хийх оффтек гэрээтэй Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам ойролцоогоор 1.5 тэрбум ам.доллар, Богд хан төмөр зам мөн л тэрбум ам.долларын өртөгтэй. Тиймээс “Голомт банк”-наас төмөр замын төсөл рүү зээллэг хэлбэрээр гаргасан мөнгө, төслийн санхүүжилт хэмээн гаргасан хөрөнгийг шалгах зайлшгүй шаардлага үүссэн байна. Үүний өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар монголчуудыг 100 жил тэжээх баялаг Тавантолгойн ордоос нүүрс хулгайлдаг мафитай тэмцэнэ гэдгээ зарлаж, “Эрдэнэс тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосон билээ. Авлигатай тэмцэх газраас хойшлуулашгүйгээр явуулж байгаа шалгалт “Голомт банк” тэргүүтэй хэд хэдэн томоохон групп компанийг хамрах аж.
Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-2.9
°
C
-2.9
°
-2.9
°
54 %
2kmh
0 %
Пүр
-2
°
Баасан
-0
°
Бям
-2
°
Нар
-13
°
Даваа
-13
°