Аливаа улс орны залуучуудын мөрөөдөл эх оронч үзэлд суурилсан өрнүүн зүтгэлтэй, өөдрөг байдаг бол монголын олон охид залуус цагаачлалаар харлаж борлож хуримтлалтай болох, орон сууц худалдан авах болсон нь харамсалтай. Баялаг үйлдвэрлэж, бүтээн босгож хөгжиж цэцэглэх гол үндэс бол хүн ардынхаа хөлсний дусал шингэсэн хэл гуравхан валютаар голоо зогоодог бус төр нь иргэдээ хангалттай цалин орлоготойгоор эх орныхоо бүтээн байгуулалтад итгэл дүүрэн ажиллах боломж нөхцөл бүрдүүлэх юм.
Хөдөлмөрийн насныхан 90 гаруй хувь нь боломж олдвол гадаадад гарч ажиллах хүсэлтэйг судлаад тогтоожээ. Гэтэл харъяа яамдууд намынхаа троллуудад халамжаа үзүүлээд завгүй. Тэр ч бүү хэл БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг визгүй журам гарган зорчуулах санаачлага гарчээ. Тусгаар тогтносон улсын нэр хүнд гэж уг нь баймаар. Бид түүхэн турш бусдын боол болж яваагүй юм сан.


