spot_img
ЭхлэлУлс төрНАМЭХ нэрээ Монголын социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчилжээ

НАМЭХ нэрээ Монголын социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчилжээ

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо өнөөдөр /01.30/ ээлжит бус Их хурлаа хийж байна. Ээлжит бус хуралд 400 орчим эмэгтэйчүүд оролцож байна. Үдээс өмнөх хурлаараа дүрмээ шинэчлэх, нэрээ солих зэрэг асуудлыг хэлэлцжээ. Улмаар нэрээ Монголын социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчилжээ. Мөн дүрмээ шинэчилж тус холбооны гишүүд нь заавал МАН-ын гишүүн байх ёстой гэсэн шаардлагыг дүрмээсээ хасжээ.

Монголын социал демократ эмэгтэйчүүдийн холбоо одоо үргэлжлүүлэн зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэх юм байна. МАХН-ыг МАН-тай нэгтгэснээс хойш тус холбоо Их хурлаа хийгээгүй ажээ. Тиймээс хоёр нам нэгдсэнтэй холбоотойгоор зохион байгуулалтаа өөрчлөх зайлшгүй шаардлага үүссэн гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
4.1 ° C
4.1 °
4.1 °
45 %
2kmh
40 %
Нар
8 °
Даваа
9 °
Мяг
7 °
Лха
4 °
Пүр
15 °
spot_img