Амралтын өдрөөр авгай хүүхдээ чирсээр, аахилж уухилан орж ирэх найз нөхөдтэй байх сайхан. Гэрийн хаалгаар орж ирээд л М.Чинболд бүтэхгүй юмаа ярилаа, “Түгжрэл най алга, Дөчөөд оны замын хөдөлгөөний дүрмээр бол дөрвөн замын уулзварт нэгэн зэрэг дөрвөн машин ирвэл жолооч нар бууж ирж уулзан сайтар тохиролцсоны үндсэн дээр цааш нэвтрэлцмой” хэмээн байдаг юм ш тээ гэж. Одоо тэгээд Боолоогийн яриагаар тэр үеийн замын дүрмийг энэ зуунд ашиглах юм уу, хаашаа юм. Бас болоогүй ээ, тэр үе ч өнгөрчээ гээд шогшроод байвал яах уу. Түүний инээд барсан энэ яриа дууслаа гэсэн шиг тэндээс Амараа дуугүй байж чадахгүй, “Эмэгтэй хүн усанд ороод гараад ирэхээрээ онцгүй, эрэгтэй хүн хөөрхөн болдог гэж жүжигчин Хүрлээ сая ярихыг би сонслоо” гэж эхнэрүүдийн уурыг хүргэсэн юм ярьж балрав. Түүнийгээ цайруулж байгаа нь тэр юм байлгүй, одоо энэ хотын орлогч дарга Гантөмөрийг зурагтаар харсан нэг эмээ “Өнөө хэрэг төвөгт ороогдоод байсан Баавар хүү чинь овоо доо, хотын орлогч дарга болчихоо юу гэсэн байна лээ” хэмээн элэг хөшөөв. Ийм л инээд наргиа, цагаан онигоон дунд амралтын өдөр маань өрнөж байгаа юм. Сайн гэр бүлтэй, сайн ажилтай, сайн найз нөхөдтэй хүн нийгмээс бухимдал бага авдаг байхаа. Ажлын өдрүүдийн ядаргаа амралтын өдрөөр энэ мэтээр арилахад найз нөхдийн минь нөлөө ямар их байдгийг хүмүүс мэддэг болов уу. Нөхдүүд гэр рүүгээ явсан төө хойно Боолоо золигийн ярьсан замын хөдөлгөөний дүрмийг бодоод ганцаараа түс хийтэл инээж эхнэрээ гайхшруулах. Хэрэггүй юм ярьж явдаг хэдэн муусайн найзаа бодохоор сайхан шүү.
Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-15.9
°
C
-15.9
°
-15.9
°
60 %
6kmh
40 %
Нар
-16
°
Даваа
-12
°
Мяг
-7
°
Лха
-7
°
Пүр
-3
°