spot_img
ЭхлэлНийтлэлТОГТОЛЦООНЫ ХЯМРАЛААС ХУЛГАЙ ДЭЭРМИЙН ЕРТӨНЦ РҮҮ

ТОГТОЛЦООНЫ ХЯМРАЛААС ХУЛГАЙ ДЭЭРМИЙН ЕРТӨНЦ РҮҮ

Хууль дүрэмгүй, үнэт зүйлгүй нийгэмд эрүүл шударга харилцаа үлдэж чадахгүй. Бүх эрх мэдэл ард түмний гараас дарангуйлагчдын гарт төвлөрөх тусам нийгэмд дүрэм журмыг өөрсдийн хүссэнээрээ зохиодог хулгайн бүлэглэл улам төгсөрч нийт иргэдэд ажлын байр, шударга хөдөлмөрлөх эрх, зах зээлийн боломж гэх юм юу ч үлдэхгүй нь. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шударга ёсны тэмцэл элдэв нэртэйгээр эрслэн эхэлсэн ч улс төрийн МАНАНд төөрөөд зүг чигээ олох нь байтугай сохорчээ.
Засаглал, хандлагын зарим өөрчлөлтийг сайшааж болмоор ч үнэндээ МАН өөрөө өөрийнхөө хар хүчинд дийлдээд ухаан сэхээн авч чадахгүй улам доройтож байна. Засаглалын хямрал эдийн засгийг ямар ч нөхцөлд өөд нь татахгүй зөвхөн хөл дээр нь арай ядан тогтоох үлгэн салган байдалд шилжлээ.

Нэг ч авлигалын томоохон хэрэг дорвитой шийдэгдсэнгүй. Дутуу алсан могой шиг булхай буцлам авираар тийчлэх өнөөгийн хямралт нөхцөлд эрх мэдэлтнүүдийг төсвийг тонох, оновчгүй манарсан шийдвэрүүд ард түмний амьдралыг улам уруудуулсаар.

Үндсэн хуулиа сахих нь байтугай цэц нь буруу тайлбарлаж, улс төржүүлж УДШ намын дүрэм журмыг захиалгаар бүртгэн эрх мэдэл, нөлөөлөлтэй, их мөнгөтэй улс төрчдөд үйлчилдэг дампуурал нүүрлэв. Намын дүрмийг үл ойшоож болдог хуульгүй улс юм бол компаниудад ч дүрэм хэрэггүй. Тэд удахгүй нэгнээ намаараа талцаж дээрэмдэж, шүүхийг атгаж байгаа нь нэгнийхээ өмчийг булаана. Ийм үед хулгай дээрмээс өөр харилцаа үүсэж чадахгүй. Чөлөөт эдийн засаг эрүүл нийгэм, эрх чөлөөт шударга хуулийн зарчим, үндсэн хуульт, ардчилалтай улсад бий болдог.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-17.9 ° C
-17.9 °
-17.9 °
65 %
3kmh
40 %
Нар
-17 °
Даваа
-12 °
Мяг
-6 °
Лха
-7 °
Пүр
-5 °
spot_img