spot_img
ЭхлэлЭдийн засаг"Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг нарыг 30 хоног хорино

“Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг нарыг 30 хоног хорино

Нийслэлийн прокурорын газраас “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг болон  тус компанийн захирал асан Ж.Эрдэнэбат, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал нарыг цагдан хорих санал хүргүүлсний дагуу шүүхийн шийдвэрээр 30 хоног цагдан хорихоор болсон байна. Харин Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүхийг Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Тэднийг аравдугаар сарын 1-нд шинээр оруулж ирсэн ногоон автобустай холбоотой хэргээр шалгаж, Авлигатай тэмцэх газраас саатуулаад байгаа юм.

Авлигатай тэмцэх газраас /2023.10.02/ орой БНСУ-ын хоёр иргэнийг баривчлан саатуулжээ. Тухайн хоёр иргэн нь автобусны асуудлаар мэдээлэл хийсэн хоёр иргэн биш бөгөөд БНСУ-ын “Иктае” гэх компанийн удирдлагууд гэдгийг эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, “Тэнүүн-Огоо” компани, БНСУ-ын “Дэүбас” компанитай хамтран ажиллахад тэдний дунд зуучлагч компаниар гэрээлэн ажилласан хүмүүс гэнэ. Тэднийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан гэдгийг албаныхан мэдээлсэн.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
broken clouds
-0.9 ° C
-0.9 °
-0.9 °
51 %
0kmh
75 %
Нар
-1 °
Даваа
8 °
Мяг
8 °
Лха
2 °
Пүр
11 °
spot_img