spot_img
ЭхлэлЭрэн сурвалжлахХЭҮК-т энэ оны эхний 10 сард ирсэн гомдлын дийлэнх...

ХЭҮК-т энэ оны эхний 10 сард ирсэн гомдлын дийлэнх нь шударга шүүхээр шүүлгэх, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК) 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 2023 оны аравдугаар сарын 31-ний өдрийн хооронд 11 хууль тогтоомж, эрх зүйн актын төсөлд дүн шинжилгээ хийж, 73 санал хүргүүлсэн байна.

Улмаар иргэдийн хүний эрхийн боловсрол, мэдлэг, хандлагыг дээшлүүлэх 243 удаагийн 379 цагийн сургалтад 12,941 оролцогчийг хамруулж, 834 иргэнд 309 цагийн хүний эрхийн зөвлөгөө өгчээ.

Түүнчлэн нийслэл, дүүргээс 856, аймаг орон нутгаас 215, гадаад улсаас найман өргөдөл гомдол хүлээн авснаас гадна www.nhrcm.gov.mn цахим хуудас болон фэйсбүүк дэх Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хуудсаар 22 гомдол мэдээлэл хүлээн авав.

Мөн иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр 21, Комиссын гишүүний санаачилгаар 112 удаагийн хяналт, шалгалт хийж,

  • эрх бүхий албан тушаалтан, ААН-д Комиссын гишүүний 20 шаардлага,
  • 55 зөвлөмж хүргүүлж,
  • судалгаа, шинжилгээний найман ажил гүйцэтгэлээ.

Комисст иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг эрхийн төрлөөр нь ангилбал, шударга шүүхээр шүүлгэх эрх, хөдөлмөрлөх эрх, халдашгүй чөлөөтэй байх эрхтэй холбоотой гомдол мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-21.9 ° C
-21.9 °
-21.9 °
77 %
1kmh
0 %
Лха
-16 °
Пүр
-11 °
Баасан
-12 °
Бям
-9 °
Нар
-7 °
spot_img