spot_img
ЭхлэлЭрэн сурвалжлахЧ.Сайханбилэг рүү мөнгө шилжүүлсэн гэх Г.Төмөрбаатараас мэдүүлэг авчээ

Ч.Сайханбилэг рүү мөнгө шилжүүлсэн гэх Г.Төмөрбаатараас мэдүүлэг авчээ

Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү 2.8 сая ам.доллар шилжүүлсэн гэх Г.Төмөрбаатараас мэдүүлэг авч, шалгаж эхэлжээ. Харин түүнийг 48 цаг саатуулаагүй, одоо шалгах ажиллагаа үргэлжилж байна гэдгийг тус газраас мэдээллээ. Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга асан, НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатараас мэдүүлэг авч эхлээд байгаа аж. Авлигатай тэмцэх газраас өмнө нь Ч.Сайханбилэгийг Монголд авч ирэхэд АНУ-аас дэмжлэг үзүүлэхийг хүссэн талаар мэдээлж байв.
Тэгвэл тухайн үед Ч.Сайханбилэг өөрийн цахим хуудаснаа /2021.10.08/ “Хамаг хог новшоо чихдэг тампуу гэж андуурлаа юу. Хамгийн хэцүү үед хамгийн хэрэг болсон төслүүдийг шийдсэний шагналд “Овт шар” болгох санаатай. Тэр Оффшорт миний компани, хөрөнгө олчихсон юм бол үнэгүй шууд аваарай” гэж бичиж байсан юм.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй холбоотой хэрэг өнөөг хүртэл эцэслэгдээгүй байгаа юм. Тэрбээр өмгөөлүүлэхээр олон улсад нэр хүндтэй хуулийн фирм “Amsterdam & Partners LLP”-ийг хөлсөлсөн бөгөөд гадаадын иргэншил хүссэн. Харин Монгол Улсын прокурорын байгууллага Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа ба шилжүүлж авах тухай асуудлаар холбогдох байгууллагад хандсан болохоо өнгөрсөн 2020 онд  мэдэгдсэн байдаг.

www.news.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-21.9 ° C
-21.9 °
-21.9 °
77 %
1kmh
0 %
Лха
-16 °
Пүр
-11 °
Баасан
-12 °
Бям
-9 °
Нар
-7 °
spot_img