spot_img
ЭхлэлНийгэм“Нүүрсний хулгай”-н талаарх мэдээлэл, баримтыг sonsgol.mn хаягаар хүлээн авч...

“Нүүрсний хулгай”-н талаарх мэдээлэл, баримтыг sonsgol.mn хаягаар хүлээн авч эхэлжээ

“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд “Нүүрсний хулгай”-н талаарх мэдээлэл, баримтыг sonsgol.mn хаягаар хүлээн авч эхэлжээ багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог УИХ-ын 2023 оны долдугаар сарын 6-ны өдрийн 63 дугаар тогтоолоор байгуулсан.

Тус Хянан шалгах түр хороо Түр хорооны ажлын ерөнхий төлөвлөгөө, хянан шалгагч, шинжээч нарыг шинэчлэн баталсан бөгөөд иргэдээс “Нүүрсний хулгай”-н талаарх мэдээлэл, баримтыг sonsgol.mn хаягаар хүлээн авч эхэлжээ.

УИХ-ын хянан шалгах Түр хороотой хамтарч ажиллаж, ирүүлсэн мэдээллийг тус дэд хороо хянан шалгаж, үндэслэлтэй тохиолдолд нотлох баримтаар бэхжүүлж, Түр хорооны сонсголд оруулах юм байна. sonsgol.mn нь дэд бүтцийн хувьд “төөрдөг байшин” хэлбэрээр хийгдсэн, халдлагаас бүрэн хамгаалагдсан бөгөөд мэдээлэгчийн эх сурвалжийг заавал шаардахгүй гэдгийг Түр хорооны дарга, УИХын гишүүн Б.Энхбаяр мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-10.9 ° C
-10.9 °
-10.9 °
85 %
0kmh
0 %
Нар
-11 °
Даваа
2 °
Мяг
-5 °
Лха
-5 °
Пүр
-6 °
spot_img