spot_img
ЭхлэлНийгэмГал түймэр гарч болзошгүй 547 зөрчлийг арилгууллаа

Гал түймэр гарч болзошгүй 547 зөрчлийг арилгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд зохион байгуулагдсан “Аюулгүй өрх” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 1426 айл өрхийг хамруулан галын аюулгүй байдлын үзлэг шалгалтыг хийлээ.

Алба хаагчид иргэдэд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, цахилгаан угсралт, ашиглалт, зуух яндан, сайжруулсан түлшний аюулгүй хэрэглээний зөвлөмжийг хүргэн, 1662 зөрчлийг илрүүлж, гал түймэр гарч болзошгүй 547 зөрчлийг газар дээр нь арилгуулж аюулгүй байдлыг хангалаа.

Тодруулбал, цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан 161, гэр, байшингийн хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчигдсөн 273, үнс, нурмаа ил задгай асгасан үнс нурамны сав таггүй 129, пийшин зуух гэмтэлтэй 84, яндангийн хамгаалалт хийгдээгүй, залгаас буруу 96, бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхидог 237, шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж 45, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугаман доор буусан 49, угаарын хийн мэдрэгч ажиллагаагүй 126, угаарын хийн мэдрэгч байхгүй 76, цахилгаан халаагуурын аюулгүй байдал хангагдаагүй 82, розятка, олон залгуурын аюулгүй байдал хангадаагүй 175 зөрчил илэрсэн байна.

“Аюулгүй өрх” нэгдсэн арга хэмжээ өнөөдөр үргэлжилж, дүүргийн 3, 26 дугаар хорооны айл өрх, иргэдэд гал түймрийн аюул, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх мэдлэг түгээж, хяналт шалгалтыг эрчимжүүлнэ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-3.9 ° C
-3.9 °
-3.9 °
80 %
3kmh
40 %
Нар
-6 °
Даваа
2 °
Мяг
-5 °
Лха
-4 °
Пүр
-7 °
spot_img