spot_img
ЭхлэлЭдийн засаг ХҮҮХДИЙН ХӨДӨЛГӨӨН ЗАСАЛ, ХӨДӨЛМӨР ЗАСЛЫН МЭРГЭЖИЛТНҮҮД СЕРТИФИКАТАА АВЛАА

 ХҮҮХДИЙН ХӨДӨЛГӨӨН ЗАСАЛ, ХӨДӨЛМӨР ЗАСЛЫН МЭРГЭЖИЛТНҮҮД СЕРТИФИКАТАА АВЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн хүүхдийн хөдөлгөөн засал, хөдөлмөр заслын мэргэжилтнүүдэд зориулсан 2 дугаар хэсгийн сертификатын сургалтыг 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн хөдөлгөөн засалч болон хөдөлмөр засалч нарыг хамруулан зохион байгууллаа.
Энэхүү сургалт нь хөгжлийн төвийн хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, зааварчлах, зөвлөх болон тэдний хамтын ажиллагааг дэмжих юм.
Азийн Хөгжлийн Банкны “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Дархан, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймгуудад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг байгуулж, ашиглалтад оруулаад байгаа билээ. Тус төвийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтуудын нэг нь тус сургалт юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
few clouds
6.1 ° C
6.1 °
6.1 °
9 %
8kmh
20 %
Даваа
8 °
Мяг
9 °
Лха
2 °
Пүр
12 °
Баасан
7 °
spot_img