spot_img
ЭхлэлГадаад мэдээГазын зурвастай хиллэдэг Египетийн боомтыг хаалаа

Газын зурвастай хиллэдэг Египетийн боомтыг хаалаа

Газын зурвас руу орж гарах цор ганц гарц болоод байсан Египетийн Рафах боомтыг лхагва гаргийн орой аюулгүй байдалтай холбоотойгоор гэх шалтгаанаар хаажээ.

АНУ-ын эрх баригчид Египет болон Израилтай хамтран тус боомтыг эргэн нээлгэхээр ажиллаж байна гэв.

Рафах боомт нь Израилтай хиллэдэггүй бөгөөд Израил Газын зурвас руу дайрч эхэлснээс хойш тус бүс рүү тусламж нэвтрүүлэх цор ганц төв болсон юм.

Өнгөрсөн долоо хоногт Рафах боомтыг нээж, дайн эхэлснээс гурван долоо хоногийн дараа иргэдийг Газын зурвасаас гаргасан. Шархадсан палестин иргэдээс гадна Газын зурваст гацаад байсан гадаад иргэд мөн боомтоор дамжин эх орон руугаа буцах боломжтой болсон.

400 гаруй АНУ-ын иргэн боомтоор дамжин эх орон руугаа буцсаныг АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч хэлэв. Аравдугаар сарын 21-нээс хойш 650 орчим ачааны машин бүхий хүнс, ус, эмнэлгийн тусламжийг Газын зурвас руу нэвтрүүлжээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-21.9 ° C
-21.9 °
-21.9 °
77 %
1kmh
0 %
Лха
-16 °
Пүр
-11 °
Баасан
-12 °
Бям
-9 °
Нар
-7 °
spot_img