spot_img
ЭхлэлХуульН.Өнөрцэцэгийн яллагдагчаар татагдсан долоон хэргийг нэгтгэж, харьяаллыг СХД-ийн шүүхэд...

Н.Өнөрцэцэгийн яллагдагчаар татагдсан долоон хэргийг нэгтгэж, харьяаллыг СХД-ийн шүүхэд шилжүүлжээ

Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хорих 461-р ангид саатуулснаас хойш өнөөдөр гурав дахиа хонож байна.

Түүнийг саатуулсан тухайд шүүхээс болон, ЦЕГ-аас тус тус албан мэдээлэл өгөөд буй.

ЦЕГ-ын тухайд, Н.Өнөрцэцэгийг сэтгүүлчийн хувиар бус хувь хүнийг нь шалгаж байгаа гэж мэдэгдсэн. Түүнчлэн удаа дараа дуудаад ирээгүй нь мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан тул саатуулах үндэслэл болсон гэсэн юм.

Тэгвэл, Н.Өнөрцэцэгийг саатуулах шүүхийн захирамж чухам ямар агуулгатай байсан бэ. Н.Өнөрцэцэг өөрөө, захирамжтай танилцсаныхаа дараа “Найман ишигний хэрэг байна” хэмээн мэдээлсэн.

Энэ үнэн байна. Анх Н.Өнөрцэцэгийг найман ишигний гэх хэрэгт Unurtsetseg Naran Фэйсбүүк хуудсаар дамжуулан, шүүгчдийн хараат бус ажиллагаанд саад учруулж, илт худал мэдээлэл тараасан үндэслэлээр яллагдагчаар татсан нь эхлэл болжээ.

Н.Өнөрцэцэг харин яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцалгүй хэсэг явжээ. Дараа нь албадан дуудахад хоёр удаа ирсэн. Ингэхдээ тогтоолд гарын үсэг зурахаас татгалзсан байна.

Энэ хугацаанд Н.Өнөрцэцэг нь Unurtsetseg Naran Фэйсбүүк хуудсаар дамжуулан, үргэлжлүүлэн дээрх хэрэгт холбогдол бүхий мэдээлэл түгээсээр байсан. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж буй үндэслэлээр цагдан хорих прокурорын санал иржээ.

Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Нэгэнт яллагдагчаар татсан тогтоолд гарын үсэг зураагүй байгаа тул яллагдагч гэж үзэхгүй. Иймд яллагдагч буюу оролцогч тал биш учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлгүй. Иймд цагдан хорих шаардлагагүй гэж шийдсэн байна.

Гэвч прокурор эсэргүүцэл бичсэн. Улмаар даваа гарагт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өмнөх шийдвэрийг хүчингүйд тооцон, өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авалгүй, нэг сарын хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Харин ийн шийдсэн үндэслэлээ “Өнөөдрийн байдлаар Н.Өнөрцэцэг долоон хэрэгт яллагдагчаар татагдсан. Эдгээр хэргийг нэгтгэсэн. Яллагдагчаар татагдан шалгуулж байхдаа дахин үндэслэлгүйгээр илт худал мэдээлэл тарааж болзошгүй нөхцөл байдал үүссээр байна. Иймд цагдан хорих нь зүйтэй. Энэ хугацаанд Н.Өнөрцэцэгийг прокурорын мэдэгдэх хуудсаар зургаа, мөрдөгч 21 удаа утсаар дуудсан ч ирээгүй” гэж тайлбарлажээ.

Мөн ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны даргын арваннэгдүгээр сарын 28-ны тушаалаар, Н.Өнөрцэцэгт холбогдох хэргүүдэд хамтарсан ажлын хэсэг байгуулан шалгаж эхэлжээ. Улмаар УЕП-ын хяналтын прокурорын шийдвэрээр, хэргийн харьяаллыг Сонгинохайрхан дүүргийн шүүхэд тогтоосон байна. Иймээс Н.Өнөрцэцэгийг эхлээд Чингэлтэй, дараа нь Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүсэн гэж ойлгогдож байна.

Процесс хурдтай өрнөсөн шалтгааныг улс төрийн захиалга байв уу гэж хардаж байгаа. Одоогийн байдлаар Zarig.mn сайтын редакц болон МСНЭ хамтран, энэ асуудалд эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсээр байна. МСНЭ-ийн хувьд Олон улсын сэтгүүлчдийн холбоонд хандана гэсэн юм.

Г.САНСАРМАА

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
broken clouds
-12.9 ° C
-12.9 °
-12.9 °
56 %
8kmh
75 %
Нар
-13 °
Даваа
-12 °
Мяг
-7 °
Лха
-7 °
Пүр
-3 °
spot_img