spot_img
ЭхлэлАнгилаагүйУЛСЫН ХӨРӨНГИЙГ ХУВЬДАА ЗАВШСАН БОЛОН ХҮҮХЭД ХҮЧИНДВЭЛ ЦААЗЫН ЯЛЫГ...

УЛСЫН ХӨРӨНГИЙГ ХУВЬДАА ЗАВШСАН БОЛОН ХҮҮХЭД ХҮЧИНДВЭЛ ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭЕ!

Цаазын ялыг сэргээх хэрэгтэй гэх хүмүүс бий. Гэхдээ бид бодох цаг ирж. Улсын мөнгө хулгайлагчид борооны дараах мөөг шиг олширч байна гэдэг. Улсаас мөнгө хулгайлагч болон хүүхэд хүчиндэгчдийг бид өршөөж үл болно.
1. Эх орноосоо урвах. Монгол улсын эрүүгийн хуульд ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 19.1 дүгээр зүйл. Эх орноосоо урвах 1.Монгол Улсын иргэн Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор дайны, дайн бүхий байдал, зэвсэгт халдлага, мөргөлдөөн, түрэмгийллийн үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ. Гэсэн ганцхан заалт байна. Харин дайн байлдаан болоогүй энх тайван цагт тусгаар, тогтнол үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах, эх орноосоо урвах үйлдлийг ямар хууль, ямар зүйл ангиар хуульчилж өгсөн нь тодорхойгүй байна.

Эрүүгийн хуульд зарим эрх зүйчдийн санал болгож буйгаар эх орноосоо урвах, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулсан гэмт хэргийн ялын дээд хэмжээг цаазлах ялаар шийтгэдэг байх санал гаргажээ. Учир нь одоогийн хүчин төгөлдөр эрүүгийн хуульд гадаадын тагнуулын байгууллагуудтай хамтран ажилласан гэх л обьектив байдлаар тусссан ба эрх мэдэл албан тушаалтнууд үндэсний аюулгүй байдлыг хохироох гэх тодорхой эрүүгийн хуульд тодорхой заагдаагүй байна.

Жишээ нь хууль бусаар гадаадын иргэн харъяатад газар нутаг, түүний баялгийг зарсан бол эх орноосоо урвасанд тооцож эрүүгийн хуулиар хүнд ял шийтгэдэг болж байэ энэ төрлийн гэмт хэргийн хор хохирол буурах аж. 2. Авлигал авах, улсын төсвийн хөрөнгийг хувьдаа завших, нийтийн өмчийг завших гэмт хэргийг ч ялгалгүй цаазаар авах ялын дээд хэмжээг хэрэгжүүлдэг болох Зарим орнуудад эрх мэдэл, явцуурхал, нийгмийн гажуудлаа эрүүгийн хуулийн чанга, хатуу заалтууд баримталж бууруулдаг туршлага нэлээд тархсан.

Эрх мэдэл албан тушаал, мэдээлэлд ойр байдлаа буруугаар ашиглан хэдэн тэрбумаар нь улсаа хохироосон гэмт хэрэгтнүүд өнөөдөр сул чөлөөтэй улс төрийн амьдралд хүч түрэн оролцож байгаа нь яг энэ төрлийн эрх зүй, хуулийн заалтууд сул, цоорхой ихтэй, овжин зальтай этгээдүүд хүссэнээрээ тайлбарлаж болдон хялбар байгаагынх 3. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн бол эрүүгийн хуулийн ялын дээд хэмжээгээр цаазаар аваачдаг болох. Энэ төрлийн хэтэрхий балмад хэрцгий гэмт хэргийг нам таслан зогсоох арга хэлбэр нь цаазаар аваачих.

Насаар нь хориод ямар нэг байдлаар гэмт хэрэгтэн засрах найдваргүй ба нийгэмд үзүүлэх хор нөлөө их ба хохирогчдын хохирол барагдах хангалттай шалтгаан болж чадахгүй. Бага насны хүүхдэд элдэв бусаар онц хэрцгийгээр хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хүний ухамсар, төлөвшил, ёс суртахуунлаг чанар огт байхггүйг илтгэдэг. Тэгээд ч ийм төрлийн гэмт хэрэг байнга гарсаар байгаа нь манайд одоохондоо цаазын ялыг огт байхгүй болгож болохгүй хэмжээнд фактууд хөвөрч байгаагаас бэлхэн мэдэх хүмүүс олон.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
clear sky
-4.9 ° C
-4.9 °
-4.9 °
80 %
2kmh
0 %
Нар
8 °
Даваа
10 °
Мяг
7 °
Лха
5 °
Пүр
14 °
spot_img