spot_img
ЭхлэлНийгэмАмны хаалтаа зөв сонгоорой

Амны хаалтаа зөв сонгоорой

Ханиад томуунаас хамгаалах хэрэгсэл буюу амны хаалтыг зөв сонгох нь чухал.
Амны хаалтын гадна тал хөх өнгөтэй байгаа нь усны хамгаалалтын хэсэг юм. Дотор тал нь байгаа цагаан өнгөтэй хэсэг бол шингээгч хэсэг юм.
Хүн ханиалгавал амны хаалтны дотор талд шингэнэ. Иймээс хөх өнгийг гадагш нь, цагаан өнгийг дотор тал руу нь харуулж зүүхээ битгий мартаарай.
Амны хаалтны нэг хэсэгт уян төмөр байдаг. Энэ нь амны хаалтыг зүүхэд дээд талд нь байрлах ёстой. Амны хаалтаа зүүгээд уг уян төмрийн хэсгийг нь сайн чимхээд хамар луугаа дарж өгнө, дараа нь доод хэсгийг битүүлнэ.Таны амны хаалт доош унжсан эсэхийг шалгаарай.
Амны хаалтыг зөв тайлах нь бас маш чухал. Амны хаалт зүүх хугацаанд бохирдсон гэдгийг санаарай.Тиймээс тайлахдаа гараа бохирдуулж болохгүй. Тайлсны дараа хаяна. Дараа нь гараа ариутгах хэрэгтэй.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Шинэ мэдээ
Их сэтгэгдэлтэй
Их уншсан
Ulaanbaatar
scattered clouds
-27.9 ° C
-27.9 °
-27.9 °
76 %
1kmh
40 %
Баасан
-19 °
Бям
-17 °
Нар
-17 °
Даваа
-16 °
Мяг
-19 °
spot_img