УИХ-ын намрын чуулган нээлтээ хийж ирэх оны улсын төсвийг хэлэлцэх нэн чухал үед төсвөөс хамгийн их татаастай ХНХЯ эзэнгүй хэвээр. Өмнөх сайд Д.Сарангэрэл үгний буруу сонголт хийж ард иргэдийг “УЛНЫ” гэж тодотгон ярьснаас үүдэн сайдын сэнтийгээс буусан. ХНХ-ын дараагийн сайд хэн байх вэ? гэдэг нь олны анхааралд байсаар байна. Намрын чуулганы нээлтийн үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан АН-тай хамтрахгүй МАН дангаараа хариуцлагаа үүрнэ гэж мэдэгдсэн нь АН-д сайдын суудал өгөхгүй нь нэгэнт тодорхой болов. Тэгвэл МАН-аас УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Баярсайхан нарын эмэгтэй гишүүдийн нэрс хүчтэй яригдаж байв. Гэвч эдгээр гишүүд сошиалаар явсан мэдээллийг үгүйсгэж тус тусдаа мэдэгдэл гаргаж сайд болохгүй гэж мэдэгдсэн.
Засгийн газраас ХНХ-ын сайд эмэгтэй хүн байх ёстой гэж үзсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Үнэхээр дээрх хоёр гишүүн сайдын сунгаанаас нэрээ татсан нь үнэн бол дараагийн хувилбар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг.