Саяхан АНУ-ын Калифорни мужид олон хүний аминд хүрсэн галт зэвсгийн хүчирхийллийн хэрэг наймхан хоногийн дотор дөрвөн удаа гарсан нь нийтийг цочирдуулаад байна. АНУ-ын “Галт зэвсгийн хүчирхийллийн архив” веб сайтын энэ сарын 29-нд шинэчилсэн тоо бүртгэлээс харахад, АНУ-д энэ жил олныг хамарч, хохироож гэмтээсэн галт зэвсгийн халдлага 44 удаа гарсан нь 2014 оноос энэ талаарх тоо бүртгэл цуглуулж эхэлсэн тус байгууллагын түүхэнд байгаагүй дээд үзүүлэлт болжээ.
АНУ-ын мэдээллийн хэрэгслүүдийн түгээмэл эшлэн ашигладаг “Галт зэвсгийн хүчирхийллийн архив” веб сайтын томьёоллоор бол, олон хүний аминд хүрсэн галт зэвсгийн хүчирхийлэл гэдэг нь гал нээсэн этгээдийг үл тооцоход наанадаж 4 хүний аминд хүрсэн хэргийг хэлж байна. Тус веб сайтын бас нэг тэмдэглэлээс харахад, АНУ-д 2022 онд галт зэвсгээр олон хүний аминд хүрсэн хэрэг 600 гаруй удаа гарчээ.